Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-09-2017, 11:33   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Худалдааны эрх зүйн сургалтын II шатны III ээлжийн сургалт эхэллээ

      Шүүхийн ерөнхий зөвлөл, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага, Европын сэргээн босголт хөгжлийн банктай "Худалдааны эрх зүйн чиглэлээр Монгол Улсын шүүгчдийг сургах хөтөлбөр II шат, өмнөх үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах хөтөлбөр”-ийн харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Худалдааны эрх зүйн сургалтын сүүлийн ээлж болох III ээлжийн сургалт 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод эхэллээ.

        Энэ удаагийн өмнөх үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах хөтөлбөрийн хүрээнд хөтөлбөрийн I шатны сургалтад хамрагдаагүй Монгол Улсын иргэн, захиргааны хэргийн шүүхийн нийт 167 шүүгч нарт Зээлдүүлэгчийн эрх, Хувьцаа эзэмшигчийн эрх, Өрсөлдөөний эрх зүй, Дампуурлын эрх зүй, Оюуны өмчийн эрх зүй, Даатгалын эрх зүй, Олон улсын иргэний эрх зүйн гэрээ, Татварын маргаан, Ашигт малтмалын эрх зүй зэрэг 9 модуль сэдвийн дагуу 3 ээлжээр зохион байгуулж байгаа бөгөөд сургалтын I,II ээлжийг 2017 оны 04 дүгээ сарын 10-наас 29-ний хооронд зохион байгуулсан юм. Энэ удаагийн сургалтад иргэн, захиргааны хэргийн шүүхийн нийт 62 шүүгч оролцож байгаа бөгөөд сургалтыг хөтөлбөрийн дагуу худалдааны эрх зүйн чиглэлээр мэргэшсэн шүүхийн сургагч багш нар болох Улсын дээд шүүх, иргэн болон захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн шүүгчид, хуулийн зөвлөх, экспертүүд, МУИС-ийн ХЗС-ийн багш, эрдэмтэн судлаачид сургалтыг шинэчилсэн гарын авлага, хөтөлбөрийн дагуу удирдан явуулж байна.

 

      Энэ удаагийн сургалтын нээлтэд Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах оролцож Монгол Улсын шүүгчдийн худалдаа, бизнесийн эрх зүйн чиглэлийн онол, практикийн мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан гарын авлагыг боловсруулсан сургагч багш нар, мөн төслийн санхүүжүүлэгч Европын сэргээн босголт хөгжлийн банк, төслийг хэрэгжүүлэгч Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагад талархлаа илэрхийлж өмнөх ээлжийн сургалтууд үр дүнтэй болсныг онцолж, сургалтад оролцогчдод амжилт хүслээ.
     Худалдааны эрх зүйн энэхүү сургалт нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилж, амжилттай оролцсон шүүгчдэд батламж гардуулах юм.

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

 

 


Нийтэлсэн munkhbayar   Үзсэн: 816  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031