Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-09-2017, 08:52   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа шүүхэд ажиллав

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаагаар ахлуулсан ажлын хэсэг Захиргааны хэргийн анхан шүүхэд энэ сарын 15-ны өдөр ажиллалаа. Тус ажлын хэсэгт Хэргийн хөдөлгөөний удирдлагын ерөнхий зохицуулагч Б.Сарантуяа, хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Ш.Одгэрэл нар багтсан юм. Ажлын хэсгийнхэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх тус бүрийн "Нээлттэй танхим”, "Үйлчилгээний төв”-д ажиллаж, шүүхийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалттай танилцлаа. Энэ үеэр тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, Тамгын газрын дарга Д.Ганбаатар, хэргийн хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн Ч.Мөнхболор нар өөрийн шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм. Мөн хэргийн хөдөлгөөний хяналт, шинжилгээг сайжруулах үүднээс хэрэгжүүлж буй "Бүртгэл мониторингийн апплейкшн”-аа танилцуулж, харилцан мэдээлэл солилцсон юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа  шүүхэд ажиллав



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 802  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031