Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-09-2017, 09:43   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхэд баярлалаа...


Иргэд шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийллээ.

 

Шүүхээр үйлчлүүлсэн иргэд баярласан сэтгэгдлээ илэрхийлснийг хүргэе.

 

Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн иргэн Ш.Даваадорж "Завхан аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах үйлчилгээнд сэтгэл хангалуун байна. Надад түргэн шуурхай үйлчилсэнд баярлалаа. Эвлэрүүлэн зуучлагч хоёр талын байр суурийг сонсож, талуудыг хооронд нь эвлэрүүлсэнд талархаж байна” гэжээ.  

 

Ховд аймгийн иргэн З.Лхамхүү "Би Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан юм. Гэтэл ээлжийн амралт эдлээгүй, өндөр насны тэтгэвэрт гарахад 6 сар дутуу байхад 2016 оны 10 дугаар сард Засаг даргын "Захирамж”-аар ажлаас чөлөөлсөн. Тиймээс өмгөөлөгч Ц.Даваасүрэнгийн хамт Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Энэ хэрэг Г.Янжиндулам шүүгчид хуваарилагдсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр миний талд гарсан. Дараа нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Лхагвасүрэн, Д.Баатархүү, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй орж анхан шатны шийдвэр баталгаажсан. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанд Д.Мөнхтуяа, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хуралдаж, магадлал хэвээр үлдсэнд баяртай байна.

Шүүхэд баярлалаа...  

Захиргааны хэргийн гурван шатны шүүх хуралдаанд орж Монгол Улс дахь нийгмийн шинэ системд шүүхийн үйл ажиллагааны хандлага, шинэчлэлийг мэдэрсэндээ баяртай байна. Хандлагын өөрчлөлт нь бүх хөгжлийн суурь байдаг. 

 

Шүүхийн байгууллагын хаалгыг татаж орохдоо хүмүүс айсан, эмээсэн, эргэлзсэн байдаг. Харин шүүхийн ажилтнууд хүн бүрийг найрсгаар хүлээн авч, хүндэтгэлтэй хандаж, итгэл үнэмшил төрүүлж байгаа нь шүүхийн ажилтанд хөгжлийн суурь болсон сэтгэхүйн шинэчлэл явагдаж байгааг илэрхийлнэ. Шүүгчид асуудлыг тал харж, гуйвж, дайвахгүйгээр хуулийн хүрээнд хөдөлгөөнгүй шийдвэрлэж байсанд үнэхээр талархалтай байна. 

 

Өөрөөр хэлбэл, үйл явцыг харуулах эерэг хандлага, хүнээ дээдэлсэн, хуулийг хүндэтгэн удирдлага болгосон мөн шүүгчдийн шүүх хурлыг удирдах, туслахуудын хандлага, ажил хэрэгч чанараас өнөөгийн шүүхийн хөгжлийг харж баярлалаа гэсэн үгийг дахин дахин хэлмээр байна. 

 

Миний хөдөлмөрлөх хууль ёсны эрхийг хуулийн хүрээнд үнэнч, шударга шийдвэрлэж өгсөн Захиргааны хэргийн бүх шатны шүүгч нарт баярлаж байгаагийн ялдамд та бүхний үнэн, шударгын дэнс мөнхөд зөв байхын ерөөлийг дэвшүүлье.


Мөн байнга хууль зүйн зөвлөгөө өгч, өөрийн хууль ёсны эрх ашгийн төлөө хэрхэн хууль судлах, түүний гаргалгаа ямар байх, амьдралд яаж хэрэгжүүлэх талаарх хууль зүйн тусламж үзүүлж байсан Ховд аймгийн өмгөөлөгч Ц. Даваасүрэнд талархал илэрхийлэхэд таатай байна” гэжээ.


Завхан аймгийн Улиастай сумд үйл ажиллагаа явуулдаг "Мөнхдөл Мандах” ХХК-ны нягтлан бодогч Б.Батбөх "Мөнхдөл Мандах” ХХК нь халаалтын төлбөрийг нэхэмжилж шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Шүүх гурав дахь удаагаа бидэнд түргэн шуурхай үйлчиллээ. Эвлэрүүлэн зуучлагч, түүний туслах ажилтны харилцаа хандлага, үйлчилгээнд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлье” гэсэн байна.

 



 

 

 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 302  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031