Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-09-2017, 03:16   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Япон улсын Хууль зүйн яамны төлөөлөгчидтэй уулзав

Япон улсын Хууль зүйн яамны төлөөлөгчидтэй уулзав 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн Захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг болон Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нар Япон улсын Хууль зүйн яамны төлөөлөгчдийг өчигдөр (2017.09.18) хүлээн авч уулзлаа. 

 

Уулзалтад Япон улсын Засгийн газар, Хууль зүйн яамны өмгөөлөгч, Олон улсын хамтын ажиллагааны газар, Судалгаа ба сургалтын хүрээлэнгийн профессор Кеи Хирота, Юуми Үмэмото нар хүрэлцэн ирсэн юм. 

 

Талууд Монгол Улсад гэр бүлийн маргаанаар дагнасан шүүх байгуулах, түүний боловсон хүчин, хүний нөөцийг бэлтгэх, сургах, хөгжүүлэх талаар харилцан санал солилцов. 

 

Уулзалтын төгсгөлд төлөөлөгчид Шүүхийн ерөнхий зөвлөлтэй цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

 

 

ШҮҮХИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 412  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031