Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-09-2017, 03:27   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүгчид нэр дэвшигчдэд тавигдах хуульд заасан болзол шаардлага хангасан хуульчдыг шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 85, 86 дугаар тушаалаар зарласан анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн суурь шалгалт, давж заалдах шатны шүүхийн шүүгч, хяналтын шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09 цаг 00 минутаас 09 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цаг 00 минут цаг хүртэл бүртгэлийг дахин явуулахаар хугацааг сунгалаа.


 

 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: Ажлын өдрүүдэд 08:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд Утас:70008022.

 

 

МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2017.09.18
Нийтэлсэн munkhbayar   Үзсэн: 1 127  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031