Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-10-2014, 11:17   Ангилал: Мэдээлэл / Ёс зүйн хорооны мэдээлэл  

ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮНД

НЭР ДЭВШҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

 

2014 оны 10дугаар сарын 13-ны өдөр                                                                          Улаанбаатар хот

Нэг. Зорилго

1.1. Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 4.13 дугаар зүйлийн 1.22 дахь хэсэгт зааснаар Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд дэвшүүлэх ажлыг зохион байгуулахад энэхүү удирдамжийн зорилго оршино.

 

Хоёр. Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх эрх

2.1. Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасны дагуу Шүүхийн ёс зүйн хорооны бүрэлдэхүүнд шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокурор орохыг хориглох бөгөөд тэдгээрээс бусад хуульч тус хороонд нэрээ дэвшүүлэх эрхтэй.

 

Гурав. Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа

3.1. Шүүхийн ёс зүйн хорооны 2 гишүүний орон тоонд Шүүхийн захиргааны тухай хууль болон Холбооны дүрэмд заасан шаардлагыг хангасан хуульч зөвхөн өөрийн нэрийг дэвшүүлнэ.

 

3.2. Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшихээ илэрхийлэх ажиллагаа 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 09:00 цагт эхэлж, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17:00 цагт дуусгавар болно.

 

3.3. Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвших сонирхолтой хуульч Хуульчдын холбоон дээр биечлэн ирж, эсхүл www.mglbar.mn цахим хуудсыг ашиглан нэрээ дэвшүүлнэ.

Дөрөв. Нэр дэвшигч хуульчид тавигдах шаардлага

4.1. Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт зааснаар дор дурдсан шаардлагыг хангасан байна:

4.1.1. нэр хүндтэй байх;

4.1.2. шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокурор орохыг хориглох бөгөөд тэдгээрээс бусад хуульч байх.

 

Тав. Бүрдүүлэх материал

 

5.1. Нэр дэвшигч нь дор дурдсан материалыг бүрдүүлж, Холбоонд хүргүүлнэ:

5.1.1. Төрийн албан хаагчийн анкет, 2 хувь цээж зураг (3х4) ;

5.1.2. Иргэний үнэмлэхийн хуулбар.

 

Зургаа. Материал ирүүлэх хугацаа, хаяг

 

6.1. Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшигчийн материалыг 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18:00 цаг хүртэл Монголын Хуульчдын холбооны Ёс зүйн хороо дор дурдсан хаягаар хүлээн авна.

 

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-7, Монголын Хуульчдын холбооны байр, 4 давхар, 403 тоот, Хуульчдын холбооны Тамгын газар.

Утас: 70116007, 70116065

 

Долоо. Нэр дэвшигчийг санал болгох

 

7.1. Хуульчдын холбооны Ёс зүйн хороо нь нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, энэ удирдамжийн 4.1-д заасан шаардлагыг хангасан нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг Холбооны Зөвлөлд санал болгоно.

 

7.2. Ёс зүйн хорооны саналд үндэслэн Зөвлөлийн гишүүдийн санал хураалтаар хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчийг Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр батлуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгоно.

 

 

 

 

 

-оОо-

Нийтэлсэн shez   Үзсэн: 1 935  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930