Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-09-2017, 11:23   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Зарим албан хаагчдыг шагнав

 

Хууль, шүүхийн байгууллагад олон жил, үр бүтээлтэй ажилласан зарим албан хаагчдыг шагнасныг өнөөдөр (2017.09.19) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд гардууллаа.


"Шүүхийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны албаны референт асан Ч.Жаргалсайхан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг”-ээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Ч.Оюунцэцэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг нарыг шагнав. Мөн "Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Бямбацогт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар нарыг тус тус шагналаа.


Шагналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, В.Оюумаа, Шүүхийн хүний нөөцийн газрын дарга С.Энхбаяр нар гардуулав.

Зарим албан хаагчдыг шагнав
Зарим албан хаагчдыг шагнав
Зарим албан хаагчдыг шагнав

Зарим албан хаагчдыг шагнав

Зарим албан хаагчдыг шагнав

Зарим албан хаагчдыг шагнав 

 

Шүүхийн хүний нөөцийн газар


 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 454  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031