Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-09-2017, 16:59   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Худалдааны эрх зүйн II шатны сүүлчийн ээлжийн сургалт өндөрлөв


      Худалдааны эрх зүйн сургалт 2017 оны 09 дүгээр сарын 11-20-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө. Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хооронд байгуулсан "Худалдааны эрх зүйн чиглэлээр Монгол Улсын шүүгчдийг сургах хөтөлбөр II шат, Өмнөх үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж нийт иргэн болон захиргааны хэргийн 62 шүүгчийг амжилттай хамрууллаа.

     Сургалтаар "Зээлдүүлэгчийн эрх”, "Хувьцаа эзэмшигчийн эрх”, "Өрсөлдөөний эрх зүй”, "Дампуурлын эрх зүй”, "Оюуны өмчийн эрх зүй”, "Даатгалын эрх зүй”, "Олон улсын иргэний эрх зүйн гэрээ”, "Татварын маргаан”, "Ашигт малтмалын эрх зүй” зэрэг 9 сэдвийн хүрээнд сургалтыг хөтөлбөрийн дагуу худалдааны эрх зүйн чиглэлээр мэргэшсэн шүүхийн сургагч багш нар болох Улсын дээд шүүх, иргэн болон захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн шүүгчид, хуулийн зөвлөх, экспертүүд, МУИС-ийн ХЗС-ийн багш, эрдэмтэн судлаачид сургалтыг шинэчилсэн гарын авлага, хөтөлбөрийн дагуу удирдан явууллаа.

    Сургалтын хаалтын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын Монгол дахь төслийн зохицуулагч Т.Алтангэрэл нар оролцож, сургалтад оролцогчдын санал, сэтгэгдлийг сонссон юм.

 



Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Монгол Улсын шүүгчдийн худалдаа, бизнесийн эрх зүйн чиглэлийн онол, практикийн мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан гарын авлагыг боловсруулсан сургагч багш нар, мөн төслийн санхүүжүүлэгч Европын сэргээн босголт хөгжлийн банк, төслийг хэрэгжүүлэгч Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагад талархлаа илэрхийллээ. Тэрээр өмнөх ээлжийн сургалтууд үр дүнтэй болсныг онцолж, энэ удаагийн сургалт нь энэхүү төслийн хүрээнд зохион байгуулж байгаа сүүлчийн ээлжийн сургалт болохыг дурдаад Худалдааны эрх зүйн чиглэлээр Монгол Улсын шүүгчдийг амжилттай сургаж дууссаныг онцолж шүүчдэд цаашдын шүүн таслах ажилд нь амжилт хүслээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан цаашид энэхүү сургалтыг бэлтгэгдсэн сургагч багш нар, сургалтын гарын авлагадаа тулгуурлан сэдвүүдийг гүнзгийрүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөл бие даан зохион байгуулах боломжтойг дурьдлаа.


 

Сургалтын төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөл, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын төлөөлөгчид сургалтад оролцогчдод сертификат гардуулж, дурсгалын зураг авахуулсан юм. Ийнхүү энэ удаагийн сургалт өндөрлөснөөр "Худалдааны эрх зүйн чиглэлээр Монгол Улсын шүүгчдийг сургах хөтөлбөр II шат, Өмнөх үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах хөтөлбөр” амжилттай хэрэгжин, төслийн үйл ажиллагаа дуусаж байгаа юм.

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

 


Нийтэлсэн munkhbayar   Үзсэн: 451  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031