Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-09-2017, 04:46   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Иргэд шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлэв

 

       Шүүхээр үйлчлүүлсэн иргэд баярласан сэтгэгдлээ илэрхийлсэнийг хүргэе.


          Орхон аймгийн иргэн О.Оргилсайхан "Би нөхөртэйгээ 2012 оноос хойш хамтран амьдарсан юм. Тэр минь 2017 оны зургадугаар сард нас барсан. Хүүхдээ төрөх үед нөхөр маань ажилтай байсан учраас өөрөөр нь овоглож чадаагүй. Тиймээс Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Шүүх миний миний хүсэлтийг хүлээн авч хурдан шуурхай шийдэж өгсөнд сэтгэл хангалуун байна. 

 

          Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг болон туслахад нь ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.


          Шүүх байгууллага нь үнэн зөв шийдвэр гаргаж, шударга ажилладгийг мэдэрч, гүнээ талархаж байна. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй Та бүгдийн цаашдын шударга үйлст өндөр амжилт хүсэн ерөөе” гэсэн юм.


 

          Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн иргэн Б.Энх-Амарбаясгалан "Би 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Дорноговь аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нөхөр С.Батзоригтой хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нөхөр маань зуурдаар нас барсан юм. Тиймээс хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоолгохоор хөөцөлдөж шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэхээр болсон. Шүүх маш түргэн шуурхай үйлчилж 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хуралдааныг зарлаж биднийг хамтын амьдралтай байсныг тогтоож өгсөн. Шүүхийн үйл ажиллагаа хурдан шуурхай, ил тод нээлттэй юм байна. Мөн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд нь найрсаг харилцаж, мэдээ мэдээлэл өгч ажилласанд баярлалаа. Уг нэхэмжлэлийг гаргахад Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Энхтайван ямар материал бүрдүүлэх талаар заавар зөвлөмж өгсөн нь их дэм болсон. Шуурхай үйлчилсэн шүүгч Д.Наранцэцэг, шүүгчийн туслах Б.Мөнх-Эрдэнэ, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Энхтайван нарт маш их талархаж баярлаж байгаагаа илэрхийлье. Амьдралд нь аз жаргал ажилд нь амжилтын дээдийг хүсье” гэжээ.


 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 339  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031