Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-10-2017, 08:02   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт эхэллээ

Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт эхэллээ

 

"Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн сургалтын танхимд өнөөдөр /2017.10.02/ эхэллээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүхийн хүний нөөцийг бэлтгэх, шүүгч, ажилтныг чадавхжуулахад чиглэсэн "Шүүхийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх” хөтөлбөрийг 2014 онд баталж, "Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх” зорилгыг дэвшүүлсэн.

Энэ хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран уг сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж буй юм.

Сургалтын зорилго нь шүүхийн захиргааны мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, шүүн таслах ажиллагаанд туслах чиг үүргийг хэрэгжүүлэх суурь мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэх бөгөөд сургалт 75 цагийн танхимын сургалт, 160 цагийн шүүхэд хийх дадлагаас бүрдэнэ.

Сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Сургалт, судалгааны төвийн эрхлэгч Түвшинтулга нар нээж, цогц хөтөлбөрийн дагуу цогц мэдлэг олгох онол-практик хосолсон сургалт гэдгийг онцолж, сургалтад оролцогчдод амжилт хүслээ.

Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт эхэллээ

 

Сургалтад хууль зүйн их, дээд сургууль төгссөн 40 эрх зүйч хамрагдаж, шүүхийн захиргааны ажилтнаар мэргэшин суралцах юм.

Танхимын сургалтыг шүүгч, шүүхийн захиргааны сургагч багш нар, мэргэшсэн-туршлагатай шүүхийн захиргааны ажилтнууд удирдан явуулж, шүүх эрх мэдэл, шүүхийн захиргаа, шүүхийн тамгын газар, шүүхийн захиргааны ажилтан, шүүхийн үйлчилгээ, шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцаа хандлага, эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөн, стандарт, хэргийн хөдөлгөөний нэгдсэн систем, шүүх хуралдааны бэлтгэл хангах, тэмдэглэл хөтлөх, шүүхийн шийдвэр боловсруулах арга зүй, шүүхийн албан хэрэг хөтлөлт, шүүхийн мэдээллийн технологи, шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа, шүүхийн аюулгүй байдал, шүүхийн архив зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг, ур чадвар олгох юм.

Танхимын сургалтын дараа суралцагчид нийслэл дэх анхан шатны шүүхүүдэд 4 долоо хоногийн турш дадлага ажил хийж, практик мэдлэг, ур чадвар эзэмшинэ.

Сургалтын төгсгөлд мэдлэг, ур чадварын шалгалтад тэнцсэн суралцагчдад "Шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан” гэрчилгээг олгох ба энэ нь шүүхийн захиргааны байгууллагад ажилд ороход давуу тал болох боломжтой.

Энэ сургалт нь шүүхийн захиргаанд ажиллах хүсэл, эрмэлзэлтэй эрх зүйчдэд эзэмшвэл зохих суурь, мэдлэг, чадвар, хандлага олгож, шүүхийн захиргааны хүний нөөцийг мэргэшсэн ажилтнаар бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой.



 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 750  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031