Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-10-2017, 08:56   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Ц.Дэнсмаа: Шүүхийн шийдвэрийг насан туршдаа мартахгүй


Ажлаасаа чөлөөлөгдөж, шүүхийн шийдвэрээр эргэн орсон багштай ярилцлаа. Тэрбээр Орхон аймагт дунд сургуулийн багшаар ажилладаг юм. 

 

-Таныг ямар шалтгаанаар ажлаас чөлөөлсөн юм бол?


-Би жирийн л нэг албан хаагч. Төрдөө зүтгэх томилолтыг өвөртлөн Эрдэнэт хотод ирсэнээс хойш боловсролын салбарт 25 жил ирээдүй хойч үеээ сургаж хөгжүүлэх ажилд хоёргүй сэтгэлээр ажилласан нэгэн. Тийнхүү ажиллахдаа эх орныхоо хөгжил цэцэглэлт, Эрдэнэт хотынхоо хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ чадах хэмжээнд оруулсан хэмээн омогшдог. Эдгээр он жилүүдэд хүүхдийн төлөө гэсэн сэтгэлээр өөрийгөө мартаж ажилласан, хичээсэн, амжилт гаргасан олон өдрүүд байгаа. Энэ бүхнийг дурдахын учир хэн нэгэнд таалагдаагүйн төлөө, утсаар ярихгүй гэсний төлөө хохирсон. Өөрөөр хэлбэл, намайг хандив хүссэн гэх шалтагаар 2015 онд хууль бусаар ажлаасаа чөлөөлсөн. 

 

-Ажлаас чөлөөлөгдсөнийхөө дараа шүүхэд хандсан уу?


-Надад үнэндээ шүүхийн талаар ойлголт байгаагүй. Шүүхэд ч төдийлөн итгэдэггүй байсан. Тиймээс нэхэмжлэл гаргая гэж бодоогүй. Гэтэл ойр дотныхон маань шүүхэд хандахыг ятгасан. Тэдний ятгалгаар шүүхэд хандсандаа одоо баярлаж байна. Хүний хүсэл эрмэлзлэл, зорилгыг байхгүй болгохын хэцүүг, урам хугарах, зориг мохохын гашууныг, орлогогүйгээр гэр бүлээ тэжээхийн хүндийг жил орчим туулж, шүүх байгууллагын шудрага шийдвэрийн ачаар ажилдаа эргэн орсонд үнэхээр талархаж байна. Би хэн нэгний надад тусалсан тусыг мартахгүйг хичээдэг ч Орхон аймгийн шүүх байгууллагын шийдвэрийг ирэх насандаа ч мартахгүй байх болно. Хүн нийгэмд эзлэх байр суурьтай, хамт олонтой, зорилготой, хүсэл тэмүүлэлтэй өглөөг угтах сайхан. Шүүхийн шийдвэр хүнд ийм их зүйлийг цогцлоож байдаг. Нийгмийн ороо бусгаа цаг үе хийгээд, намчирхсан үзэл бодлын дунд жирийн олон иргэд хөдөлмөрлөх эрх, нэр төр, эдийн засаг, үзэл бодлоороо хохирч байгаа нь нууц биш юм. Энэ бүхэнд төрийн ноён нуруу болсон, түмэн олны аврал болсон шүүх байгууллага ард иргэдээ хамгаалах, хаацайлах, өршөөн, энэрэх элч байж, олон хүнийг баярлуулаасай гэж хүсэх байна. Орхон аймгийн шүүхийн хамт олонд талархал илэрхийлж, хууль засаглалыг хэрэгжүүлэх эрхэм албанд тань амжилт хүсье.


-Та одоо ажлаа хийж байгаа юу?

-Шүүхийн шийдвэрийн ачаар ажлаа хийж байгаа. "Шүүхдээ баярлалаа” гэдэг үгийг хамгийн түрүүнд сэтгэлээсээ хэлмээр байна. Хэн нэгэнд талархал илэрхиилж л байдаг. Гэхдээ "Шүүхдээ баярлалаа” гэдэг үгийг тэр бүр хэлээд байдаггүйн учир нь энгийн нэг талархалтай ижилгүй байдагт оршино. Зүрхнээс гарсан үг зүрхэнд хүрдэгтэй адил энэ үгийг сэтгэлийн гүнээс хэлдэг гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.


-Ярилцсанд баярлалаа 

 

Т.Энхтайван: Шүүхэд баярлалаа

 

Орхон аймаг дахь шүүхээр үйлчлүүлсэн Т.Энхтайван мөн сэтгэгдлээ илэрхийллээ. Тэрбээр " Би 1990 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цэргийн 110 дугаар ангид ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд хандсан. Мөн 2002 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл "ОТК” ХХК-д ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор өнгөрсөн зун шүүхээр үйлчлүүлсэн. Намайг 2 удаа шүүхэд хандаж ажилласан байдлаа тогтоолгоход хурдан шуурхай, ултай суурьтай шийдвэрлэж өгсөн Орхон аймгийн шүүхийн Л.Ариунцэцэг шүүгч, шүүгчийн туслах Ө.Энхбаатар, нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нартаа баярласнаа илэрхийлж байна. Төрийн байгууллагууд ихэвчлэн чирэгдэл ихтэй байдаг. Харин өнөө цагт хамгийн чирэгдэл багатай, шуурхай үйлчилгээтэй байгууллага бол шүүхийн байгууллага юм байна” гэлээ.


 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 416  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031