Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-10-2017, 07:52   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Нийслэлийн шүүх байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байна

Нийслэлийн шүүх байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байна

      Нийслэлийн шүүх байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн ёслолын арга хэмжээ өнөөдөр (2017.10.5) эхэллээ. 

 

       БНМАУ-ын Засгийн газрын 1926 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын шүүн таслах газрыг хотын захиргааны орон тоонд багтаан 1927 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс үүсгэн байгуулахаар шийдвэрлэсэн нь түүхэнд үлджээ. Улаанбаатар хотын шүүн таслах газар анх дарга, байцаагч түшмэл, нарийн бичгийн дарга, хэлмэрч, бичээч, их гяндан салааны харуулууд, хуяг, морьтой явган зарлага зэрэг 39 орон тоотой байжээ. Энэ үеэс Нийслэлийн шүүхийн түүхэн замнал тоологдож эхэлсэн юм. 

 

       Өдгөө Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 15 шүүгч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 16 шүүгч, шүүхийн захиргааны 60 гаруй ажилтантайгаар хэрэг, маргааныг давж заалдах журмаар хянан шийдвэрлэж байна. 

 

       Нийслэлийн шүүхэд ажиллаж байсан, ажиллаж байгаа нийт шүүгч, ажилтнуудад 90 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

Нийслэлийн шүүх байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байна  

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 993  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031