Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-10-2017, 09:16   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Хуульчдын холбооны гуравдугаар их хурлыг 2017 оны аравдугаар сарын 28-нд хуралдуулахаар товлолоо

Хуульчдын холбооны гуравдугаар их хурлыг 2017 оны аравдугаар сарын 28-нд хуралдуулахаар товлолоо 
     Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7 дахь хэсэгт заасны дагуу Монголын Хуульчдын холбооны гуравдугаар Их хурлыг 2017 оны аравдугаар сарын 28-ны өдөр хуралдуулахаар товлосныг мэдээлж байна.

 

     Хуульчдын холбооны зөвлөлийн 2017 оны аравдугаар сарын 06-ны өдрийн 35 дугаар тогтоолоор Их хурлаар дараах асуудлыг хэлэлцэхээр баталлаа. Үүнд:

  1. Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан;
  2. Монголын Хуульчдын холбооны хяналтын зөвлөлөөс хэрэгжүүлсэн хяналт шалгалтын үйл ажиллагааны тайлан;
  3. Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэгийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэл;
  4. Монголын Хуульчдын холбооны дүрэм болон Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, батлах;
  5. "Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, түүний хэрэгжилт" сэдвийн хүрээнд шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульчийн төлөөллийн илтгэл, хэлэлцүүлэг;
  6. Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх.

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Хуульчдын их хурлын төлөөлөгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, 40 хувь нь шүүгч, прокурор, 20 хувь нь бусад хуульчдын төлөөлөл байх бөгөөд Их хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа 2017 оны аравдугаар сарын 11-14-ний өдрүүдэд, санал өгөх ажиллагаа аравдугаар сарын 15-17-ны өдрүүдэд цахим системээр явагдана.  


    Монголын Хуульчдын холбооны гуравдугаар Их хурлын төлөөлөгч сонгох, Их хурлын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг www.mglbar.mn цахим хуудсанд хандаж авна уу.

Хуульчдын холбооны гуравдугаар их хурлыг 2017 оны аравдугаар сарын 28-нд хуралдуулахаар товлолооХуульчдын холбооны гуравдугаар их хурлыг 2017 оны аравдугаар сарын 28-нд хуралдуулахаар товлолоо

Хуульчдын холбооны гуравдугаар их хурлыг 2017 оны аравдугаар сарын 28-нд хуралдуулахаар товлолоо


Холбоо барих утас: 7011-6004, 7011-6007

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО


 
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 418  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031