Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-10-2017, 10:26   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Эдийн засгийн гэмт хэрэг ба Монгол Улсын эрх зүйн зохицуулалт” сэдэвт сургалт эхэллээ

 

    Шүүхийн ерөнхий зөвлөл Азийн хөгжлийн банк хамтран "Шүүхийн сургалтын чадавхийг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл”-ийн хүрээнд эдийн засгийн гэмт хэрэг, шүүхийн эдийн засгийн шинжилгээтэй холбоотой салбар дундын сэдвээр эрүүгийн хэргийн шүүгчдэд зориулсан сургагч багш бэлтгэх, гарын авлага боловсруулж, эрүүгийн хэргийн нийт шүүгч нарт сургалт зохион байгуулахаар болсон.


    Сургалтад нийт 191 шүүгч 3 ээлжээр оролцох юм. Сургалтын эхний ээлж 2017 оны 10 дугаар сарын 16-21-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд анхан болон давж заалдах шатны эрүүгийн хэргийн 61 шүүгч хамрагдаж байна.


 

    Сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж, Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Халиун, Азийн хөгжлийн банкны зөвлөх Карлос Эскүдэро, Т.Алтангэрэл нар оролцлоо.


    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж сургалтын нээлтэд хэлсэн үгэндээ "Хуулийн сургууль, хуульчдад хэн багшлах талаар дэлхийд шийдэгддэггүй том асуудал байдаг. Түүх, математикийн багш нарыг бэлтгэдэг систем байдаг бол хуулийн сургуулийн багшийг бэлтгэдэг систем дэлхийд байдаггүй бөгөөд зүгээр нэг энэ хүн заах боломжтой гэсэн таамгаар анги руу түлхээд орхидог. Үүнтэй адилхан шүүгчдэд хэн хичээл заах вэ, ямар хүн байх вэ гэдэг маш хүнд асуудал бидэнд байдаг. Энэ асуудлаар ноён Эскүдэро бид 2 дээд шатны шүүхийн шүүгч доод шатны шүүхийн шүүгчид хичээл заах нь зохимжгүй, энэ нь цаашлаад шүүгчийн хараат бус байдалд нөлөөлдөг гэж маргаж байсан. Шүүгч нарт хичээл заах үзэл бодол толгойны дархлаанд нөлөөлдөг гэж үздэг учир зарим улс оронд шүүгчдэд хичээл заах нь буруу гэж үздэг. Одоогийн байдлаар бидэнд өөр боломж байхгүй тул шүүгч нарын соёлд найдаж байна. Сургалтын сургагч багш нарт гарын авлага боловсруулах маш том ажил тулгарсан. Гэхдээ энэ сэдвийн хүрээнд Монголын шүүгчид гадны экспертүүдтэй хамтран энэ гарын авлагыг гаргаж байгаа нь өөрөө үзэгдэл юмаа. Гарын авлага дээр шүүгч багш нар маань маш сайн ажилласан байна. Үүгээр нийт сургагч багш, шүүгч нартаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрийн өмнөөс дахин талархал илэрхийлье. Та бүхэнд цаг үнэтэй байгаа байх. Сургалтандаа идэвхитэй оролцож, олон зүйлийг сургагч багш нараасаа асууж, эргэлзээгээ тайлж, их зүйлийг сурч мэдээрэй гэж хүсье” гэв.

“Эдийн засгийн гэмт хэрэг ба Монгол Улсын эрх зүйн зохицуулалт”  сэдэвт сургалт эхэллээ

 

Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэн

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 929  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031