Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-10-2017, 10:54   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Эвлэрүүлэн зуучлагчид баярлалаа

 

     Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат Ч.Энхтуяа шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар үйлчлүүлсэн сэтгэгдлээ бидэнд бичиж ирүүллээ.


     Ч.Энхтуяа миний бие Ханбогд сумандаа гэр ахуйн барааны дэлгүүр ажиллуулдаг. Хэд хэдэн хүнд зээлээр бараа өгөөд, мөнгөө авч чадахгүй хэцүү байдалд ороод байсан. Шүүхэд хандаж өр авлагаа нэхэмжилж өргөдөл өгөх бодол байсан боловч ажил төрөл амжихгүй, шүүхээр явахаас төвөгшөөгөөд байсан. Тэгээд шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар хүнээс сонссон. Тэгээд би өргөдлөө өгөхөөр зорин очсон. Эвлэрүүлэн зуучлагч Э.Эрдэнэтуяа нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэхээс юугаараа онцлог, давуу талтай байдаг зэрэг бүгдийг ойлгомжтой тайлбарлан өгсөн. Тиймээс би тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах хэсэгт өргөдөл гаргаж асуудлаа шийдвэрлүүлэхээр шийдсэн юм. 

 

     Ингээд би өргөдлийн маягт гаргуулан авч өр авлагатай нийт 18 иргэнд холбогдуулан Эвлэрүүлэн зуучлах хэсэгт өргөдөл гарган өгч, үүнтэй холбоотой бүхий л баримт материалуудыг бүрдүүлэн тэмдэгтийн хураамжийг төлж, уг албанд хандсан. "Манай дэлгүүрээс зээлээр бараагаа худалдан авч, хугацаандаа зээлээ төлдөг иргэд ч байна. Мөн зээлээр авсан барааны төлбөрөө өгөхгүй удаах ч тохиолдол нэлээд байдаг. Миний бие зээлээ төлөөгүй удаасан иргэдийг таньж мэддэг, нутгийн хүмүүс юм чинь өр зээлээ хугацаандаа авчираад өгчих байлгүй дээ” гэж нэлээд хугацаанд харж, хүлээсэн. Гэтэл миний итгэлийг алдаж өгөхгүйгээр барахгүй зарим нь бүр мартсан байсан. 

 

     Ингээд эвлэрүүлэн зуучлагч маань өргөдлөө хүлээн аваад "За та явж бай бид тань руу 7-14 хоногийн хугацаанд уулзалтын тов мэдэгдэж утсаар дуудах болон мэдэгдэх хуудас хүргүүлэх болно гээд надад утсаа нээлттэй байлгаж ийш тийш явахгүй байхыг зөвлөсөн. Тэгээд удалгүй 7 хоноогүй байхад намайг болон нөгөө талыг дуудаж, уулзалт зохион байгуулсан. Зарим нэг хүмүүстэй нь бол огт таардаггүй байсан. Шүүхийн эвлэрүүлэн зуучлалын ачаар нүүр нүүрээ харан сууж ярилцаж байгаад олон жил болсон асуудлаа өдөрт нь эцэслэн шийдвэрлэж чадсандаа баяртай байна. Шүүхийн эвлэрүүлэн зуучлагч маш их сэтгэл гаргаж, асуудыг минь шийдвэрлэж өгсөн. Өр зээлтэй иргэдийн зарим нь өрөө өдөрт нь төлсөн. Мөн зарим нь төлөх боломжтой хугацаагаа хэлж бид эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан. Түүнчлэн эвлэрүүлэн зуучлагч эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамж гардаг талаар бидэнд маш ойлгомжтой тайлбарлан өгсөн. Шүүх болгонд эвлэрүүлэн зуучлах хэсэг бий болсноор над шиг ийм байдалд орсон иргэдэд боломж олгож байна. Магадгүй зээлээ авч чадахгүй 1-3 жил, үүнээс олон жил болж байгаа над шиг хүмүүс маш их байгаа. Энэхүү алба нь миний асуудлыг маш хурдан, түргэн шуурхай, зардал чирэгдэл бага, эв найрамдалтаагаар хянуур шийдвэрлэж өгсөнд нь маш их талархаж байна.

 

     Ингээд эвлэрүүлэн зуучлагч Э.Эрдэнэтуяадаа ажлын өндрөөс өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе. Шүүхийн байгууллагын тогтолцоо өөрчлөгдөж, шинэчлэгдэж байна гэж телевиз, мэдээллийн хэрэгслээр л харж сонсож байснаас биш биеэрээ мэдрээгүй байсан. Шүүхийн үйлчилгээ иргэдэд бүрэн нээлттэй хүрч чадаж байгааг иргэн би биеэрээ мэдэрлээ. Манай сум нь олон дэлгүүр хоршоо, ТББ, ХХК-тай. Цаашид дээрх асуудалтай ижил өр зээл, төлбөр тооцоо өгч, авч чадахгүй удаж байгаа байгаа бол энэхүү шүүх дэх эвлэрүүлэн зуучлах албанд өргөдөл хүсэлтээ гарган өгч, асуудлаа эвийн журмаар түргэн хугацаанд шийдвэрлүүлэхийг нийт иргэд хөдөлмөрчиддөө зөвлөмөөр байна.

 

     Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн хамт олонд болон шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Э.Эрдэнэтуяад талархал илэрхийлж, шударга үнэний төлөөх их үйлсэд тань өндөр амжилт хүсье. Баярлалаа.

 

 

 

Сэтгэгдэл бичсэн: Иргэн Ч.Энхтуяа



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 324  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031