Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-10-2017, 03:20   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Олон Улсын эрх зүйн боловсролын симпозиумд оролцлоо


     БНТУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор тус улсын Хууль зүйн академиас зохион байгуулсан "Эрх Зүйн Боловсролын Олон Улсын Симпозиум”-д Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун 2017 оны 10 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд оролцлоо. Уг симпозиумд 30 гаруй улс орны болон бүс нутгийн Хууль зүйн академийн Ерөнхийлөгчид, мөн Хууль зүйн их дээд сургуулиудын захирал, доктор, профессорууд болон бусад төрийн байгууллагуудын төлөөлөгчид хүрэлцэн иржээ.


     Симпозиумд Бүгд Найрамдах Азербайжан улсын Хууль зүйн академи, АНУ-ын холбооны шүүхийн төв, Бүгд Найрамдах Индонез улсын Шүүхийн комисс, Бүгд Найрамдах Энэтхэг улсын үндэсний Шүүхийн академи, Саудын Арабын Вант улс, далайн булангийн орнуудын Өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөл, мөн Бүгд Найрамдах Турк улс, Бүгд Найрамдах Хятад Ард улс, Оросын Холбооны улс, Холбооны Бүгд Найрамдах Герман улс, Бүгд Найрамдах Ирак улс, Бүгд Найрамдах Узбек улс, Бүгд Найрамдах Итали улс, Япон улс, Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард улс, Малайзын Холбооны улс, Арабын Бүгд Найрамдах Египет улс, Йорданы Вант улс, Исламын Бүгд Найрамдах Иран улс, Арабын Бүгд Найрамдах Египет зэрэг улсуудын холбогдох Их сургуулиудын төлөөлөгчид тус тус оролцон илтгэл тавьж хэлэлцүүлжээ.

Олон Улсын эрх зүйн боловсролын симпозиумд оролцлоо

     Илтгэлүүдийн гол үндсэн агуулга нь эрх зүйч, хуульчдыг хэрхэн бэлтгэж байгаа, тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, түүнийг даван туулах арга зам, мөн магистр, докторын сургалт, цаашид хуульчдыг бэлтгэх сургалтыг улам боловсронгуй болгох, шүүгч, прокурор, мөрдөн байцаагчдын мэргэшлийг дээшлүүлэх, давтан сургахад анхаарах асуудлуудын талаар байсан байна.


     Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун нь БНТУ-ын Хууль зүйн академийн Ерөнхийлөгч Ылмаз Акчилтай уулзаж тухайн симпозиумд Монгол Улсаас төлөөлөл оролцуулсанд талархал илэрхийлээд, цаашид Туркийн талаас зохион байгуулж байгаа Олон улсын бага хурал, симпозиумд Монгол Улсын шүүхийн төлөөллийг илтгэл тавих хэлбэрээр оролцуулах хүсэлттэй байгаа талаар санал тавилаа.


     Дашрамд дурдахад 2018 оны эхний хагас жилд Монгол Улсаас 30 шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг БНТУ-ын Хууль зүйн академид сургалтад хамруулахаар тохиролцсон байна. Мөн Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Др. Проф. Н.Лүндэндорж БНТУ-ын Хууль зүйн академийн ерөнхийлөгч Ноён Ылмаз Акчилийг Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр урьсныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун албан ёсоор уламжиллаа. 

 

 

ШҮҮХИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 476  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031