Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-10-2017, 11:09   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

БНСУ-ын Койкагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

БНСУ-ын Койкагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

         Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Халиун нар БНСУ-ын Койкагийн төлөөлөгчдийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзлаа.

БНСУ-ын Койкагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа  

         Уулзалтад БНСУ-ын Койкагийн БНСУ-ын Хууль зүйн судалгааны хүрээлэнгийн судлаачдын зөвлөлийн гишүүн Ноён Пак Гуан-Дун, И-Хуа эмэгтэйчүүдийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор Ноён Ким Дэй-Ин, Гёнхи их сургуулийн Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны судалгааны төвийн багийн дарга асан, Хөгжлийн албан ёсны тусламжийн үнэлгээний мэргэжилтэн Хатагтай Ха Гён-Хуа болон БНСУ-ын Хууль зүйн судалгааны хүрээлэнгийн судлаач Ноён Пэйк Ён-Жү нар хүрэлцэн ирсэн юм.

 

         БНСУ-ын Койкагийн төлөөлөгчид Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, гадаадын олон улсын байгууллагууд, улс орнуудтай хууль эрх зүйн захиргааны чадавхийг бэхжүүлэхтэй холбоотой төсөл, хөтөлбөрийн чиглэлээр хамтарч хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй сургалтуудын үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. 

 

         Уулзалтын төгсгөлд төлөөлөгчид Шүүхийн ерөнхий зөвлөлтэй цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

БНСУ-ын Койкагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа  

 

 

Шүүхийн гадаад харилцааны хэлтэс


 

 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 512  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031