Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-10-2017, 04:42   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг хүлээн авч уулзлаа

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг хүлээн авч уулзлаа

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан нар Авилгатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн хүсэлтийн дагуу Г.Баасан нарын төлөөлөгчдийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзлаа.

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг хүлээн авч уулзлаа  

      Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан 15 гишүүний бүрэлдэхүүнтэй тус зөвлөл хуулийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, санал солилцож байгаа бөгөөд цаг гарган хүлээж авч уулзаж байгаад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдэд талархал илэрхийлэв.

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг хүлээн авч уулзлаа  

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж "Бидний та бүхэнтэй хамтран ажиллах, хууль хяналтын байгууллагын эцсийн зорилго бол нийгэмд шударга ёсыг тогтоох. Авилгатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл шинээр байгуулагдаад дорвитой ажиллах гэж байгаа юм байна гэж ойлгож байна. Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангаж хамгаалах зорилгоор ажилладаг Үндсэн хуулийн байгууллага. Шүүхийн бие даасан байдлыг хамгаалах төрийн өөрийн тогтолцоо маш хангалтгүй. Тиймээс дэлхий дахинд олон нийтийн хяналтыг шүүхийн бие даасан байдлын хамгийн сайн хамгаалалт гэж үздэг. Шүүхийн шинэтгэлийн хүрээнд Монгол улсын шүүхийг нээлттэй болгож чадсан. Шүүхийн нээлттэй, ил тод байдал өөрийн гэсэн стандарт шалгууртай. Бид өөрсдөө үүнийг дүгнэж хэлэх бололцоогүй. Дэлхийд 130-аад оронд үйл ажиллагаа явуулдаг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэгийн мэргэшсэн хөндлөнгийн судлаачид 2016 онд Монголын шүүхийг цогцоор нь судлаад, "Монгол Улсын шүүх бүрэн нээлттэй ажиллаж байна” гэсэн үнэлгээ хийж, дэлхийд зарласан. Тийм учраас шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнгийн нэг нь шүүхийн ил тод, нээлттэй байдал. Шүүх олон нийтийн итгэл дээр тогтдог. Авилгатай тэмцэх маш том чиг үүрэг бол олон нийтийн хяналт буюу та бүхний оролцоо. Энэ үүднээс та бидний зорилго нэг. Азийн сангаас жил бүр хийдэг Авилгын индексийн судалгааг та бүхэн харсан байх. Энэ судалгааны дүнгээр авилгад хамгийн их өртдөг төрийн байгууллагуудын жагсаалтаас 2015, 2016, 2017 онуудад шүүх хасагдсан. Шүүхэд шинэтгэл хийгээд чармайвал амжилтад хүрч болдог юм байна. Энэ бол Монгол Улсын шүүх олон нийтийн хяналтад орсны үр дүн. Шүүх огт авилгагүй гэж бид үзэж байгаа асуудал биш. Харин шүүх авилгагүй гэсэн олон нийтийн итгэл дээшилсэн байна. Тиймээс АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл хичээн ажиллавал та бүхний ажилд үр дүн гарна гэж итгэж байна. Шүүхээр шийдвэрлэгдсэн авилгын хэргийн статистик мэдээгээр 2016 онд 50 гаруй, 2017 оны 3 дугаар улирлын байдлаар 93 хэрэг хянан шийдвэрлэгдсэн нь авилгатай тэмцэх ажиллагаа эрчимжиж байгаа юм болов уу. Шүүхээр шийдвэрлэгдсэн авилгын хэргийн тоогоор ингэж дүгнэх нь өрөөсгөл ч өмнөх оноос 2 дахин шахуу өссөн үзүүлэлттэй байна” гэж онцолсон юм.


      АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан нарын төлөөлөгчид тус зөвлөлд шүүх, шүүгчтэй холбоотой иргэдээс ирсэн гомдлыг хэрхэн, хаана уламжлах, шүүгчийн сонгон шалгаруулалт шударга явагддаг эсэх, шүүгчийн томилгоо улс төрийн нөлөөлөлд өртөх эрсдэл, дагнасан шүүх, мэргэшсэн шүүгч, шүүх хуралдааныг нээлттэй хаалттай явуулах зэрэг сэдвүүдийг хөндөж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдээс асуулт асууж, харилцан санал солилцлоо. 

 

      Уулзалтанд Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсийн дарга Г.Одонгэрэл, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг нар оролцов.

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 615  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031