Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-10-2017, 07:28   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ХБНГУ-ын шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх тогтолцоог судалж байна

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 128 дугаар тогтоолоор баталсан "Шүүхийн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр”-т шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх тогтолцоог бий болгох зорилтыг дэвшүүлсэн билээ. Тиймээс энэ зорилтын хэрэгжилтийг хангах, захиргааны ажилтны хүний нөөцөд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтныг тусгайлан бэлтгэдэг "Шүүхийн коллеж байгуулахаар төлөвлөж, холбогдох судалгаа, бэлтгэл ажлыг энэ он (2017)-оос эрчимжүүлсэн.

     Энэ хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраагаар ахлуулсан баг ХБНГУ-ын шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх тогтолцоо, сайн туршлагыг судлахаар тус улсад 2017 оны 10 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд ажиллаж байна.

     Туршлага судлах багийн бүрэлдэхүүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, "Шүүхийн коллеж байгуулах” ажлын хэсгийн гишүүдээс гадна Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан нар багтаж байна.

 

    Туршлага судлах баг зорьсон ажлаа эхлүүлж ХБНГУ-ын Хэссэн мужийн Дээд шүүхэд зочилсон бөгөөд Мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч н.Др.Посек найрсгаар хүлээн авч, Монгол Улстай шүүх эрх мэдлийн салбарт хамтран ажиллаж байгаадаа баяртай байгаа, аяллын хүрээнд зорьсон үр дүндээ хүрч, тулгамдаж буй асуултынхаа хариултыг олно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Тус уулзалтад Мужийн Дээд шүүхийн шүүхийн захиргааны ажилтны сургалт хариуцсан хэлтсийн дарга болон мэргэжилтнүүд байлцаж, мужийн Дээд шүүхийн бүтэц, чиг үүрэг, ХБНГУ-ын шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх тогтолцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.

     Мөн Франкфурт Майн хотын анхан шатны шүүхийн үйл ажиллагаа, тус дэх шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагчийн сургалт, шүүхийн үйлчилгээний нэгжийн шүүхийн захиргааны ажилтны гүйцэтгэж буй чиг үүрэгтэй газар дээр нь танилцав. Үүний дараа Ротенбург хотын шүүхийн түшмэл бэлтгэдэг дээд сургууль болон дунд түвшний шүүхийн захиргааны төрийн албан хаагч бэлтгэдэг сургуульд зочилж, шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх тогтолцооны талаар илүү гүнзгийрүүлэн судаллаа.

 

     ХБНГУ-ын хувьд шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх 2 төрлийн сургалтын тогтолцоотой бөгөөд туршлага судлах баг эдгээр тогтолцооны онцлог, ялгаа, шүүх дэх шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалт, дадлагын талаар үргэлжлүүлэн танилцах юм.

 

 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


 

 

 

Нийтэлсэн munkhbayar   Үзсэн: 777  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930