Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-10-2017, 03:02   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Шүүхийн байгууллагадаа баярлаж байгаагаа илэрхийлье”

“Шүүхийн байгууллагадаа баярлаж байгаагаа илэрхийлье”Залуу насны ааг омог, болчимгүй үйлдлээсээ болж хүний амь нас хөнөөж, чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа хүмүүжигч А-тай цөөн хором ярилцлаа. Тэрээр хийсэн хэрэгтээ гэмшиж явдаг бөгөөд хоригдож байх хугацаандаа ажил хөдөлмөр эрхэлж хорих ялаасаа 1 жил, Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр 8 жилийг тус тус хасуулжээ. 


-Чанга дэглэмтэй хорих ангид ямар хэргийн улмаас ял эдлэх болов?

-Би 2010 оны 10 дугаар сарын 04-нд Баянзүрх дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгүүлж хорих 409 дүгээр ангид ял эдэлж байна. Би гэмт хэрэгт шийтгүүлэхийн өмнө цагдаагийн байгууллагад эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Залуу насны ааг омог болчимгүй үйлдлээс болж уг гэмт хэргийг үйлдсэн. Тухайн үед хохирогч согтуу, олон нийтийн газар танхайрч байсан. Уг үйлдлийг нь зогсоох гэтэл эсэргүүцэл үзүүлсэн. Асуудалд би тусгай хэрэгсэл хэрэглэж хандсан гэтэл хохирогч хэд хоногийн дараа нас барсан.

 

 

-Өнгөрсөн хугацаанд хорих ангид байхдаа ажил хийж, сургалтад хамрагдсан уу?

-Би уг ангид хуваарилагдаж ирээд тоосгоны үйлдвэрийн сарааны хэсэгт бэлтгэгч, шаварын хэсэгт бэлтгэгч зэрэг ажлуудыг хийж, шагнал 1 жил гаран хоног ялаасаа хасуулсан. Мөн шри шри "Амьдрах урлаг” төвийн сургалт, сантехникийн сургалт, "Баярлалаа” төрийн бус байгууллагын бясалгалын сургалтанд тус тус хамрагдан мэргэжлийн үнэмлэхтэй болсон. Хорих ангид ирснээс хойш олон хүмүүсийн янз бүрийн ааш аягт тааруулж харьцах тэвчээртэй болсон. Одоо би 32 настай. Залуу насны минь ааг омог дарагдаж л байна. Би аав, ээж, дүү нартайгаа амьдардаг байсан. Тэднийгээ харж хандан гэр бүлдээ нэмэр тус болж аав, ээжээ баярлуулах юмсан гэж байнга бодож сууна. Тус хорих ангид өөрөөсөө залуу дүү нар, шинээр ирсэн хүмүүст мэдсэн сурсан зүйлээ зааж сургаж байдаг.

 

 

-Эрүүгийн шинэчилсэн хуулийн тэгшитгэлээр хорих ялаас нь хасагдсан уу?

-2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн нь надад болон мянга мянган эрхээ хасуулж ял эдэлж байгаа ялтануудыг баярлуулж, ар гэртэй нь уулзуулж, элэг бүтэн байх боломж олгосон. Миний хувьд 20 жилийн хорих ялаас 8 жилийн хорих ял хасагдсан. Төр засаг, шүүхийн байгууллагадаа баярлаж байгаагаа илэрхийлье.

 

 

-Суллагдахаараа ямар ажил хийе гэж бодож байна вэ. Танд залуучуудад хандаж хэлэх үг байна уу?

-Суллагдан гарвал хийх зүйл олон байна. Хамгийн гол бодож байгаа зүйл гэвэл залуусыг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хууль эрх зүйн зөвлөгөө өгдөг төрийн бус байгууллага нээнэ гэж бодож байна. Хорих ял эдэлж байгаа олон хүмүүс хууль эрх зүйн мэдлэггүйгээс болж гэмт хэрэгт холбогдож байна. Өршөөл, хуулийн тэгшитгэл, хянан магадлангаар суллагдаж байгаа хүмүүсийг нийгэм, ар гэр, найз нөхөд нь зөв хүлээн авах, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх талаас нь түшиж, тусалж байгаасай гэмээр байна. Одоо эрх чөлөөтэй болоход надад хэдхэн жил дутуу байна хичээх болно.

Ж.Баяржаргал


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 676  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031