Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-10-2017, 05:42   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Д.Одончимэг: Би төрөө хүндэтгээд дээлээ өмсч шүүх хуралдаанд оролцсон

 

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Баянхонгор аймгийн 3 дугаар хорооны иргэн Д.Одончимэгтэй ярилцлаа.

 

-Та өнөөдөр шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр суулаа. Шүүхийн байгууллагаар өмнө нь үйлчлүүлж байсан уу?


Миний хувьд өмнө нь шүүхийн байгууллагаар үйлчлүүлж үзээгүй. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож, хэргийн материалтай танилцаж, иргэнийхээ үүргийг биелүүлж шүүх хуралд суусан. Хүн амины хэргийн шүүх хурал байсан. Хэргийн материалтай танилцахад тухайн гэмт хэрэг санамсаргүй, болгоомжгүй байдлаас үүдэж, хүний амь нас хохирсон байсан. Аливаа зүйлд сонор сэрэмжтэй байх ёстой юм гэдгийг маш сайн ухаарсан. Энэ хэргээс ямар ч үед хүнд болгоомжлол илүүдэхгүй юм байна гэдгийг маш сайн ойлгосон.

 

-Таныг дүүгийнхээ хурим найрыг хойш тавиад шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон гэж сонссон. Энэ талаар сонирхуулвал ?


-Тиймээ. Тухайн өдөр сайн өдөр байсан. Миний төрсөн дүү хурим найраа хийж байсан. Том эгчийн хариуцлагатай албыг хойш нь тавиад шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр ирж суусан. Хуулийн дагуу иргэний үүргийг биелүүлсэн. Би төрөө хүндэтгээд монгол дээлээ өмсөөд, бүрх малгай тавиад л шүүхийн хаалгаар орж ирсэн. Хүмүүс их гайхсан харцаар харж байсан.

 

-Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр сууснаар шүүхийн талаар ямар ойлголттой болов?


-Би энэ шүүх хуралд сууснаараа шүүхийн байгууллагын үйл ажиллагааны талаар болон шүүх хурал хэрхэн явагддаг талаар, буруу үйлдлийг хэрхэн шүүн тунгаадаг талаар ерөнхий ойлголтуудыг авсан. Шүүх гэхээр л надад их хөндий сонсогддог байсан бол энэ шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр суусны дараа шүүхийн байгууллага нь ил тод, нээлттэй гэдгийг мөн хэрэг маргааныг хуулийн хүрээнд шударгаар шийддэг юм байна гэдгийг үзлээ. Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон гэж дуулаад их гайхаж байсан. Бас нуулгүй хэлэхэд жаахан айдастай байлаа. Тэгээд шүүхийн байгууллага дээр ирж эрх үүрэгтэйгээ танилцаад тайвширсан даа. Шүүх иргэд рүүгээ чиглэсэн бодлогыг барьж шинэчлэгдэж байгаа юм байна. Танай хамт ажлын амжилт хүсье.


 

Б.Хонгор


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 2 018  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031