Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-10-2017, 11:32   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

        Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор профессор Н.Лүндэндорж Азийн хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын төлөөлөгчдийг өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хүлээн авч уулзлаа. Уулзалтад, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Халиун болон бусад албан тушаалтнууд байлцав.

 

        Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн хөгжлийн банктай хамтран зохион байгуулж байгаа "Эдийн засгийн гэмт хэрэг ба Монгол Улсын эрх зүйн зохицуулалт” сэдэвт сургалт маш үр дүнтэй явагдаж байгаад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор профессор Н.Лүндэндорж баяртай байгаагаа илэрхийлэв.

 

        Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын Монгол дахь төслийн зөвлөх ноён Карлос Эскүдеро Шүүхийн ерөнхий зөвлөлтэй цаашдын хамтын ажиллагааны хүрээнд шинэ төсөл хэрэгжүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэд шүүгчдийн академи байгуулах саналтай байгаагаа илэрхийлэв. Хариуд нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор профессор Н.Лүндэндорж шүүгчдийн академи байгуулах саналыг 2018 онд хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.


 

 

Шүүхийн гадаад харилцааны хэлтэс


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 857  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031