Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-10-2017, 10:00   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Азийн Хөгжлийн Банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

 Азийн Хөгжлийн Банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

        Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өнөөдөр Азийн Хөгжлийн Банкны Хуулийн хэлтсийн тэргүүлэх мэргэжилтэнноён Саеид Зайдинсия болон Эдийн засагчноён Л.Амарь нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.МандахШүүхийн гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Халиун нар байлцсан юм.


        Азийн Хөгжлийн Банкны Хуулийн хэлтсийн тэргүүлэх мэргэжилтэнноён Саеид Зайдинсия нь Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц, шүүхийн шинэтгэл, олон улсын байгууллагын хамтын ажиллагаатай товч танилцлаа. Тэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлтэй авлигатай тэмцэх тухай төсөл дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан хариуд нь Шүүхийн ерөнхий зөвлөл Азийн Хөгжлийн Банктай хамтран "Шүүхийн сургалтын чадавхийг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл”-ийн хүрээнд эдийн засгийн гэмт хэрэг, шүүхийн эдийн засгийн шинжилгээтэй холбоотой салбар дундын сэдвээр эрүүгийн хэргийн шүүгчдийн сургалт амжилттай зохион байгуулж байгааг онцоллоо.


        Түүнчлэн авлигатай тэмцэх тухай шинэ төслийн саналыг дээрх сургалттай уялдуулж, үргэлжлүүлэн зохион байгуулах талаар саналаа илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд төлөөлөгчид Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран ажиллахад таатай байдгаа онцлоод цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийллээ.

 

 

 

 

Шүүхийн гадаад харилцааны хэлтэс


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 405  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031