Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
30-10-2017, 05:08   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Иргэдийн анхааралд


Монгол Улсад Орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Архивын ерөнхий газраас "Орчин цагийн төрийн архив-90 жил” нээлттэй хаалганы өдөрлөгийг орон даяар зохион байгуулахаар болсонтой холбогдуулан Шүүхийн төрөлжсөн архивын нээлттэй хаалганы өдөрлөгийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны Даваа гарагийн 10.00 цагаас 16.00 цагийн хооронд өөрийн байранд /Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 31 Түшээ дээд сургуулийн 4-р давхар/ зохион байгуулахаар боллоо.


Өдөрлөгийн үеэр дараах үйл ажиллагааг явуулна:

- Шүүхийн төрөлжсөн архивын үйл ажиллагааг байгууллага, иргэдэд сурталчлан таниулах;

- Шүүхийн төрөлжсөн архивын баримтын дээжээр бичил үзэсгэлэн гаргах;

- Шүүхийн төрөлжсөн архивын үйл ажиллагааны талаар байгууллага, иргэдийн санал хүсэлтийг сонсон, санал асуулга авах;

- Танилцуулга материал тараах;

- Архивын лавлагааны зарим үйлчилгээг үнэгүй үзүүлэх.


Та бүхнийг өдөрлөгт идэвхитэй оролцохыг урьж байна.


Шүүхийн төрөлжсөн архив


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 630  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031