Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-10-2014, 07:25   Ангилал: Мэдээлэл  

Л.Батзаяа: Хэргийг маань үнэн зөвөөр шийдвэрлэсэн шүүхэд баярлалаа.

 

 

Шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлж байгаа иргэдийн сэтгэл ханамж шүүхийн үйлчилгээний үнэн бодит үнэлэмж, хяналт болдог. Хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгө, ажил албаны нэр хүнд гээд эрх, эрх чөлөө, шударга ёсны хамгаалалт болдог шүүхийн үйлчилгээний талаар сэтгэгдлээ илэрхийлэхийг хүссэн иргэн Л.Батзаяагийн яриаг хүргэж байна. Тэрбээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлжээ.


- Та ямар шалтгааны улмаас шүүхэд хандах болов?

 

- Бинайзаасаа"Toyota” маркийн машин худалдан авсан боловч моторын доголдолтой машин зарсан байсныг сүүлд нь олж мэдсэн.Ингээд засварын газраар явж засвар үйлчилгээ хийлгэсэн боловч машины моторын эвдрэл засвар авахааргүй болсон байсан.Энэ талаар найздаа хэлээд машиныг нь буцаан өгч мөнгөө авахаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл миний мөнгийг буцаан өгөөгүй.Тиймээс Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргасан.Шүүх нэхэмжлэлийг маань хүлээн авч иргэний хэрэг үүсгэх, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулах, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариу тайлбар, нотлох баримт авах гэх мэт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд захирагддаг гэж шүүгчийн туслах тайлбарлаж өгсөн. Мэдээж мөнгөө эргүүлэн авах гэж олон сар болсон над шиг хүмүүст хуульд заасан дээрх хугацаа маш удаан санагдаж байсан ч шүүх хурал зарлагдаж С.Амардэлгэр гэдэг шүүгч хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгсөн.Гэсэн хэдий ч найз маань шүүгчийн гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байна гээд давж заалдах гомдол гаргаж хэргийг дахин 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан.Ингээд ашгүй нэг мөнгөө авах нь дээ гэтэл найз маань мөнгийг минь бас л өгөхгүй байсан учир буцаад л Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч С.Амардэлгэрт хүсэлт бичиж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гаргуулж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар албадан гүйцэтгүүлэхээр явж байна.


- Та өмнө нь шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлж байсан уу?


- Үгүй ээ. Хэрвээ би өмнө нь энэ талаар туршлагатай байсан бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандах байлаа.Учир нь Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2 давхарт 5 эвлэрүүлэн зуучлагч байнгын ажилладаг байсныг сая л захирамж гаргахыг хүлээх зуураа мэдлээ. Энэ талаар өмнө нь мэдээлэл тааруу байсан. Цаг хугацаа, мөнгө хэмнэсэн сайхан үйлчилгээ байдаг юм шиг санагдлаа.Яагаад гэвэл шүүхэд нэхэмжлэл гаргахад хуулиндаа иргэний хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор тухайн хэргийг шийдвэрлэх ёстой. Шаардлагатай тохиолдолд 30 хоногоор сунгаж нийт 90 хоногийн хугацаанд шийдвэрлэнэ. Түүний дараа давж заалдах, хяналтын журмаар дээд шүүхэд гомдол гаргах гээд асуудал зөндөө.Ингээд бодохоор цаг хугацаа, хөрөнгө мөнгө, сэтгэл санааны дарамттай 90 хоног өнгөрнө./инээв/ Харин эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хандсан тохиолдолд хуульд зааснаар 30 хүртэлх хоногийн дотор шийдвэрлэдэг гэж байна.Талууд нэг удаагийн уулзалтаар ч эвлэрчихэж болдог юм байна.Ингээд бодохоор эвлэрүүлэн зуучлалд хандсан бол маргааныг маань хурдан шуурхай, хөрөнгө мөнгө, цаг хугацааг хэмнэж найз бид хоёрын харилцаа ч урьдын адилаар хэвээр байх байсан болов уу.Гэхдээ хэргийг маань үнэн зөвөөр шийдвэрлэж өгсөн шүүхийн хамт олонд ажлын амжилт хүсье.

 

Баярлалаа.


Э.Мөнхмандах


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 600  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031