Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-11-2017, 10:20   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Т.Амаржаргалан: Шүүхийн захиргааны ажилтанг тодорхой зарчмаар бэлтгэх ёстой

 

Т.Амаржаргалан: Шүүхийн захиргааны ажилтанг тодорхой зарчмаар бэлтгэх ёстой

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын газрын дарга Т.Амаржаргалантай ярилцлаа. Тэрбээр ХБНГУ-ын Хэссэн мужид ажиллаж, шүүхийн мэргэшсэн албан хаагч бэлтгэх тогтолцоог судлаад ирсэн юм. 

 

-Германы шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх тогтолцооны туршлагаас та ямар бодолтой ирэв?


-Аль ч улсад шүүхээр үйлчлүүлж байгаа иргэний асуудал шүүгчид очиж шийдэгдэх хүртэл хэд, хэдэн хүнийг дамждаг. ХБНГУ-ын туршлагыг хараад шүүхийн захиргааны ажилтанг тодорхой зарчмаар бэлтгэх ёстой гэдэг дүгнэлтэд хүрлээ. Шүүхээр шийдэгдэх хэрэг, маргаан нь бичиг хэрэг, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гэх мэтчилэн хэд, хэдэн ажилтнаар дамжиж байгаа нь олон хүний хяналтан доор байна гэсэн үг. Гэхдээ тэдгээр ажилтнуудын шүүхийн мэдээлэл, мэдлэг дутуу зэрэг шалтгаанаар үйлчлүүлэгч хохирох талтай. ХБНГУ-д шүүгч нь Монголынхтой адил шүүн таслах ажлаа л хийдэг. Харин түүний өмнөх механик ажиллагааг нэг л хүн гардаж хийдэг юм байна. Шүүхийн захиргааны ажилтнаа практик туршлагад тулгуурлаж маш сайн бэлтгэдэг. Хэрвээ манай улс шүүхийн захиргааны ажилтнаа Германынх шиг сайн бэлтгэж чадвал шүүхийн үйл ажиллагаанд бүтээмж нэмэгдэж, иргэд үр дүнг хүртэх юм байна гэж ойлголоо.


 

-Шүүхийн захиргааны ажилтанг бэлтгэх сургалт нь шүүхийнхээ харъяанд байдаг гэж ойлгож болох уу?

-Монголд амьдралын бодит орчноос салангид, академик сургалт явуулдаг шүү дээ. Германд үзсэн онолоо практик дээр туршиж үздэг. Дадлагажих боломжийг нь бүрэн олгодог гэсэн үг. Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт нь шүүхийнхээ харъяанд байдаг. Хэссэн муж 50 шүүхтэй бөгөөд түүнийхээ зургааг нь сургалтын зориулттай шүүх гээд ялгачихсан. Анхан шатны зургаан шүүхэд байгаа хүмүүс сургалтын үйл ажиллагаанд оролцдог. Олон жил ажилласан, туршлагатай хүмүүс тэнд ажилладаг бөгөөд шүүхийн захиргааны ажилтныг бэлтгэж чадна гэсэн итгэл үнэмшилтэй байдгаа илэрхийлж байсан. Гэхдээ сургуулийн орчин тухайн чиглэлд судалгаа хийж, онолын түвшинд хөгжиж байдаг учраас зөвхөн шүүх дээр боловсон хүчнээ бэлтгэнэ гэдэгтэй санал нийлээгүй. Сургууль, шүүх хоёулаа хамтарч ажиллах нь зөв гэж бодож байлаа.

Т.Амаржаргалан: Шүүхийн захиргааны ажилтанг тодорхой зарчмаар бэлтгэх ёстой

 

Үүнээс гадна тэнд сурч байгаа оюутнуудын идэвхи, оролцоо, хариуцлага манайхаас өөр. Бид нэг сургууль дээр 10.30 цагт очиход оюутнууд хэдийнэ баг болоод асуудлаа судлаж, илтгэхэд бэлэн болчихсон байсан. Харин манайд багшийн өгсөн даалгаврын хүрээнд баригдах гээд байдаг талтай.


 

-Монголд эрх зүйч мэргэжил эзэмшээд шүүгч, өмгөөлөгч, прокурор болох зорилготой хүмүүс шүүхийн захиргааны байгууллагад ажилладаг. Тэр утгаараа шүүхийн захиргааны байгууллага дамжин өнгөрөх бааз болсон гэж шүүмжлэх хүмүүс ч бий. Харин Германд шүүхийн захиргааны ажилтан туслах шүүгч болох хүртлээ л дэвших боломжтой юм билээ. Тиймээс хүний нөөц нь тогтвортой байдаг болов уу?


-Олон хүн амтай улс учраас иргэд нь мэргэжил сонгохдоо өөрийнхөө карьерын дээд цэгийг тодорхойлчихсон байдаг. Шүүхийн захиргаанд ажиллана л гэсэн бол түүгээрээ мэргэшээд тэндээ ажиллаад байхаас өөр аргагүй. Харин Монгол цөөн хүн амтай. Өсч дэвжих боломж их. Шүүгч, прокурор болох хүмүүсийг бэлтгэдэг урсгал байхгүй бол тэр хүмүүс хаана дадлагажих билээ гэдэг асуудал гарна. Германд бол шүүхийн захиргааны ажилтан бэлтгэдэг сургуульд элссэн дор төрийн албан хаагч болох гэрээ хийчихдэг. Тэгэхээр тэр хүн анхнаасаа "Би төрийн албан хаагч. Энэ мэргэжилдээ л дадлага, туршлага цуглуулж боловсрох ёстой” гэсэн ойлголттой болдог. Дадлагажуулах бааз, суурь нь бэлэн байдаг. Манайд бол сургуулиа төгсөөд өөрөө л ямар нэг байдлаар туршлагажих ёстой болдог. Дадлагажаагүй бол ажилд ороход ч хэцүү. Тиймээс хүмүүс боломжит бүх аргаар л дадлагажихаас аргагүй. Тиймээс хувь хүн талаас бол шүүхийн захиргааны байгууллагад дадлагажих нь зайлшгүй шаардлага. Харин байгууллага талаас харвал хүний нөөцийн тогтвор суурьшилгүй байснаар үр дүнд сөргөөр нөлөөлөх нь аргагүй.


- ХБНГУ-ын шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх туршлагыг Монголд нэвтрүүлэх боломжтой юу?


-Германд таван түвшний албан хаагч шүүхийн захиргаанд ажиллаж байна. Тэдгээрийн ажил үүргийн хуваарийг сайн судалж байж Монголд нэвтрүүлэх боломжтой эсэхийг судлах байх. Монголд шүүхийн захиргаанд ур чадвартай боловсон хүчин шаардлагатай. Боловсон хүчин бэлтгэж байгаа сургуулиудынхаа хүрээнд үү, тусгай сургууль байгуулах уу гэдэг нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн өөрийнх нь шийдэх асуудал. Гэхдээ сургуулийн орчин, багшлах боловсон хүчин зэрэг маш олон асуудал хамт шийдэгдэх шаардлагатай. Дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэгдэх учраас зөвхөн мэргэжилтэй ажилтан бэлтгэж байгаа мэт ажлын байран дээр бэлтгэх биш боловсрол олгох процесс явагдана. Ном сурах бичиг, анги танхим, багш гээд олон асуудлыг хамт шийдээд хөгжлийнхөө ирээдүйг зөв тооцоолбол "Шүүхийн коллеж” байгуулахад болохгүй асуудал үгүй.

Т.Амаржаргалан: Шүүхийн захиргааны ажилтанг тодорхой зарчмаар бэлтгэх ёстой

 

Шүүхийн захиргааны ажилтанг бэлтгэх ажил ямар зарчмаар, яаж явахыг олж харахад Германд ажилласан туршлага чухал алхам боллоо. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны тухайд шүүхийн салбарт ямар боловсон хүчин шаардлагатай байгааг олж харахад ач холбогдолтой байлаа.


 

Б.Цэцэгдэлгэр




Нийтэлсэн zolboo   Үзсэн: 764  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031