Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-11-2017, 08:22   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн төрөлжсөн архивын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

Шүүхийн төрөлжсөн архивын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна    Монгол Улсад Орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Архивын ерөнхий газраас "Орчин цагийн төрийн архив-90 жил” нээлттэй хаалганы өдөрлөгийг орон даяар зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан Шүүхийн төрөлжсөн архивын нээлттэй хаалганы өдөрлөг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10.00-16.00 цагийн хооронд өөрийн байранд буюу Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 31 Түшээ дээд сургуулийн 4-р давхарт болж байна.

    Энэхүү өдөрлөгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан болон шүүхийн архивын үйлчилгээ авч байгаа иргэд оролцож, Шүүхийн төрөлжсөн архивын үйл ажиллагаатай танилцлаа.

    Өдөрлөгийн үеэр төрийн архивын баримтын дээжээс түүвэрлэн бичил үзэсгэлэн гаргаж, шүүхийн төрөлжсөн архивын үйл ажиллагааг иргэдэд сурталчлан архиваар үйлчлүүлсэн иргэдээс санал асуулга авч, архивын зарим үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна.

 Шүүхийн төрөлжсөн архивын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна


 

 

Шүүхийн төрөлжсөн архив


 

 

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 626  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031