Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-11-2017, 08:28   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаагаар ахлуулсан ажлын хэсэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллав


Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа, Хэргийн хөдөлгөөний удирдлагын ерөнхий зохицуулагч Б.Сарантуяа нар 2017 оны 11дүгээрсарын 06-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцав. Ажлын хэсэгт Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ш.Одгэрэл, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг болон холбогдох ажилтнууд ажиллалаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаагаар ахлуулсан ажлын хэсэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллав 

Ачааллаараа улсдаа тэргүүлдэг тус шүүх байрны хүрэлцээ дутмагаас гурван тусдаа байранд үйл ажиллагаа явуулдаг. Тус шүүхийн үйлчилгээний төв, гэр бүлийн маргаанаар дагнасан байр, эвлэрүүлэн зуучлал, хэргийн хөдөлгөөний хяналт шинжилгээ болон шүүхийн ил тод, нээлттэй байдалд анхаарал хандуулж ярилцлаа.

 

Тус шүүхийн тамгын газрын дарга Д.Болор болон Ерөнхий шүүгч С.Баатар, С.Амардэлгэр нар болон эвлэрүүлэн зуучлагчид ажлын хэсгийнхэнд шүүхийн үйлчилгээний талаарх товч мэдээллийг өгч, анхаарах асуудлуудын талаар санал солилцов.

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 068  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031