Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-11-2017, 08:40   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

      Олон улсын хөгжлийнэрх зүйн байгууллага (IDLO, Италийн Ром хотноо төвтэй Засгийн газар хоорондын байгууллага) нь АНУ-ын Төрийн департаментийн дэргэдэх Мансууруулах бодис, хууль хэрэгжилтийн асуудал эрхэлсэн олон улсын товчооны дэмжлэгтэй "Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажиллагааг бэхжүүлэх: уялдаа холбоог сайжруулах, хэрэгжилтэд мониторинг хийх, шүүх засаглалын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийг 2017-2018 онд хэрэгжүүлж байна.                                                            


      Төслийн хүрээнд "ГБХ-тэй тэмцэх чиглэлээр хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын ажилтныг чадавхижуулах сургалт”-ыг 21 аймгийн алба хаагчдыг хамруулан зохион байгуулж байна. 2017 оны 10 дугаар сарын 30-аас 11 дүгээр сарын 23-ны өдрүүдэд Говьсүмбэр, Дорноговь, Өмнөгөвь, Дундговь аймгийн 130-аад алба хаагч оролцож байна. Үүнд цагдаа, прокурор, шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, өмгөөлөгч, улсын өмгөөлөгч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар болон ХЗДХЯ-ны дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн орон нутаг дахь төлөөлөл болон тус аймгуудын эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид зэрэг бүрэлдэхүүнтэй салбар хоорондын уялдаа холбоог хангах зорилгоор суралцаж байна.

     

         Сургалтанд төслийн хүрээнд бэлтгэгдсэн ШЕЗ, ЦЕГ, УЕПГ, ШШГЕГ, ХСИС-ийн 25 сургагч-багш нар өөрсдийн боловсруулсан Гарын авлагын дагуу хичээл зааж, сургалтыг удирдан явуулж байна. Түүнчлэн Жендэрийн эрх тэгш төв, Олон улсын Улаанбаатар Их Сургууль болон Прокурорын сургалт, судалгааны төвийн зочин багш нар ГБХ-ээс урьдчилан сэргийлэхэд иргэний нийгэм, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, гэр бүлийн боловсрол олгох замаар хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, ГБХ-тэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, тулгарч буй бэрхшээл, шийдэл зэрэг сэдвээр хичээл зааж байна. Энэ удаагийн сургалтанд сургалтын шүүх хуралдааныг зохион байгуулж, Хохирогчийг түр хамгаалах байр, ГССТ-ийн дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээний төвтэй танилцуулж байгаагаараа онцлоготой болж байна.                                                            



Нийтэлсэн munkhbayar   Үзсэн: 1 042  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031