Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-11-2017, 09:59   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ШИНЭТГЭЛ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО


        2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шүүхэд хэрэглэх мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх хамтран 2017 оны 10 дугаар сарын 21, 28, 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Тэрэлж дэхь Рэд рок ресорт сургалтын газар зохион байгуулсан "Эрүүгийн эрх зүйн хууль тогтоомжийн шинэтгэл” сэдэвт сургалтанд эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 179 шүүгчид оролцлоо.

      Сургалтанд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Б.Цогт, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн, Ч.Хосбаяр, Б.Батцэрэн нар "Хууль буцаан хэрэглэх, гэмт хэргийн хохирол ба хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ, өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинэлэг зохицуулалт ба зарим хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол, мөрдөн шалгах ажиллагаа явуулах, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гэрч, хохирогчийг хамгаалах, таслан сэргийлэх арга хэмжээ, хүсэлт гомдол гаргах, нотлох баримт, мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам, хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтын талаар авах арга хэмжээ, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэх, шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтоох” зэрэг сэдвүүдээр хичээл зааж, хэлэлцүүлэг өрнүүллээ.


         Шинээр хэрэгжүүлж буй Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шүүгч нар хэрэглэхэд тулгарч буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх, хуулийг нэг мөр ойлгох арга замыг эрэлхийлсэн, цаг үеэ олсон сургалт болсныг сургалтанд хамрагдсан эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид онцлон дурьдаж байлаа.                                      



Нийтэлсэн munkhbayar   Үзсэн: 386  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031