Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-11-2017, 10:17   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЭДИЙН ЗАСГИЙН ГЭМТ ХЭРЭГ БА МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

         Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн хөгжлийн банктай хамтран "Шүүхийн сургалтын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд  2017  оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 3 ээлжээр зохион байгуулсан "Эдийн засгийн гэмт хэрэг ба Монгол улсын эрх зүйн зохицуулалт” сэдэвт сургалтад эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 179 шүүгч оролцож, амжилттай өндөрлөлөө.

 

         

 

        Шүүхийн сургалтын чадавхыг бэхжүүлэх "Эдийн засгийн гэмт хэрэг ба Монгол улсын эрх зүйн зохицуулалт” сэдэвт сургалтад Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг "Монгол Улсын татварын тогтолцоо”, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат "Олон улсын татварын эрх зүй”, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул нар "Эдийн засгийн гэмт хэрэг ба Монгол улсын эрх зүйн зохицуулалт” Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу нар "Татвар төлөхөөс зайлсхийх”, Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч нар "Хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага”, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах "Шүүхийн эдийн засгийн шинжилгээ”, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн ахлах багш Ч.Өнөржаргал "Нягтлан бодох бүртгэлийн зарчмууд” сэдвээр мэдээлэл өгч, сургалтыг удирдан явууллаа. Сургалтыг сургалтын идэвхтэй оролцооны буюу интерактив аргаар зохион байгуулж, сургалтад оролцогчид багт хуваагдан эрх зүйн тохиолдол дээр ажиллаж, хэлэлцүүлэг өрнүүлж, хамтран мэдлэгийг бүтээж, сурсан мэдсэнээ баталгаажуулсан бөгөөд сургалт үр дүнтэй болж өнгөрлөө.

 

 

         Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид эрүүгийн хэргийн шүүх дагнан байгуулагдсанаас хойш анх удаа ийнхүү тодорхой чиглэлээр, нэгдсэн байдлаар сургалтад оролцож байгааг онцолсон бөгөөд цаашид эдийн засгийн гэмт хэргийн нарийвчилсан сэдвүүдээр сургалт зохион байгуулахыг уламжилж байлаа.

Сургалтад хамрагдсан эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар энэ удаагийн сургалтыг баялаг агуулгатайгаар, тохилог тав тухтай орчинд зохион байгуулж, бие биенээсээ харилцан суралцаж, туршлага хуваалцах боломж олгосон Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн хөгжлийн банкинд талархлаа илэрхийллээ.

                                                                           

 

         

        Гурван ээлжийн сургалтын хаалтад Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч О.Зандраа, гишүүн П.Батсайхан, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар, Азийн хөгжлийн банкны зөвлөхүүд Карлос Эскудеро, Т.Алтангэрэл нар тус бүр оролцож, сургалтад оролцогч шүүгчдэд сертификат гардуулж, цаашдын шүүн таслах үйл хэрэгт нь амжилт хүслээ.

 

 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


 


Нийтэлсэн munkhbayar   Үзсэн: 434  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031