Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-11-2017, 09:39   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“ГЭР БҮЛИЙН МАРГААН” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

"Гүүд нэйборс” олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хэрэгжүүлж байгаа "Гэр бүлийн маргаан болон эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож буй мэргэжилтнүүдийг чадавхжуулах төсөл”-ийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон "Гүүд нэйборс” олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд энэхүү санамж бичгийн хүрээнд "Гэр бүлийн маргаан” сэдэвт гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлэх шүүгчдэд зориулсан сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 9,10-ны өдрүүдэд иргэний хэргийн анхан шатны шүүхийн нийт 40 шүүгчийг хамруулан зохион байгууллаа.

 

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Шүүхийн судалгаа мэдээлэл сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, "Гүүд нэйборс” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Пак Дун Чол нар оролцож үг хэлсэн юм. Талууд гэр бүлийн маргаан болон эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож буй "мэргэжилтнүүд” болох иргэний хэргийн тэр дундаа гэр бүлийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг Монгол Улсын иргэний хэргийн анхан шатны шүүх тус бүрээс оролцогчдыг бүрдүүлж, сургалтыг хууль хэрэглээний талаас илүүтэйгээр гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйн талаарх мэдлэг, мэдээлэл олгоход чиглүүлсэн болохыг онцолж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

 

Гэр бүлийн маргааныг шүүхээр шийдвэрлэхэд анхаарах асуудал /Дундын өмч/ сэдвээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо, Шүүхийн судалгаа мэдээлэл сургалтын хүрээлэнгийн судлаач Л.Галбаатар, Гэр бүл дэх хүүхдийн эрх, хамгаалал сэдвээр "Гүүд Нэйборс” ОУБ-ын зөвлөх, доктор Х.Баавгай, Гэр бүлийн харилцаа түүний онцлог, зан төлөвийн өөрчлөлт сэдвээр МУИС, Боловсрол Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч доктор Б.Хишигням, МУИС-ийн Боловсрол Сэтгэл судлалын тэнхимийн багш Н.Должин, Өнөөгийн шинжээчийн туршлага, арга зүй сэдвээр Нийслэлийн ХГБХГ-ын ХГБ-ийн хөгжил хариуцсан хэлтсийн мэргэжилтэн Н.Хөхөө, "Харилцаа, түүний онцлог”, "Стресс, стресс менежмент” сэдвээрМУИС-ийн Боловсрол Сэтгэл судлалын тэнхимийн багш доктор, профессор Б.Туяа, "Хүүхэд, насанд хүрэгчдийн сэтгэл зүй, бие хүн, нийгэмшлийн онцлог” сэдвээр ССҮТ-ийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэг нар тус тус хичээлийг зааж, хэлэлцүүлгийг өрнүүллээ. Сургалтыг сургалтын идэвхтэй оролцооны буюу интерактив аргаар зохион байгуулж, сургалтад оролцогчид багт хуваагдан ажиллаж, хэлэлцүүлэг өрнүүлж, хамтран мэдлэгийг бүтээж, сурсан мэдсэнээ баталгаажуулсан бөгөөд сургалт үр дүнтэй болж өндөрлөлөө.

Энэхүү сургалт нь гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлэх шүүгчдийн мэргэжлийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, шүүх ажиллагаанд болон шүүгчдэд шаардлагатай сэтгэл зүйн мэдлэг, мэдээлэл олгосон сургалт болсон юм.

Төслийг хамтран хэрэгжүүлсэн "Гүүд нэйборс” олон улсын төрийн бус байгууллага нь ашгийн төлөө бус, шашны бус олон улсын төрийн бус байгууллага бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагад зөвлөх эрх бүхий олон улсын байгууллага юм. Энэ дашрамд төслийг санхүүжүүлсэн тус олон улсын төрийн бус байгууллагад талархлаа илэрхийлж байна.

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЛЭН


Нийтэлсэн munkhbayar   Үзсэн: 941  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031