Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-11-2017, 06:02   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүх улсын бүртгэлийн цахим санг ашиглах боломж бүрдлээ


Шүүхийн ерөнхий зөвлөл, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газартай 2017 оны аравдугаар сард хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан.

Санамж бичиг байгуулснаар шүүх эрх мэдлийн байгууллага Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санг албан хэрэгцээнд, тодорхой хүрээнд ашиглах боломж бүрдэж байгаа юм.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас лавлагааг цаасан баримтаар гаргаж өгөхөд 1-5 хоногийн хугацаа шаардагддаг. Санамж бичиг байгуулснаар шүүх эрх мэдлийн байгууллага мэдээлэл лавлагааг цахимаар болон цаасаар шуурхай авах боломж бүрдэж байгаа юм.

Үүнээс гадна Санамж бичгийн хүрээнд шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулахад Улсын бүртгэлийн мэдээллийн санг ашиглахад талууд хамтран ажиллахаар боллоо. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан шатны шүүх бүрт сонгогдох шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тоог хүргүүлснээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар тусгай программ ашиглан санамсаргүй байдлаар сонгоно. Улмаар нэрс, холбогдох мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлд цахим болон бичгийн хэлбэрээр өгөх юм.

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 495  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031