Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-11-2017, 02:50   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Азийн хөгжлийн банкны төлөөлөгчтэй уулзлаа

 

Азийн хөгжлийн банкны төлөөлөгчтэй уулзлаа 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Азийн Хөгжлийн Банкны төлөөлөгчдийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч уулзлаа.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн хөгжлийн банк хоорондын "Шүүхийн сургалтын чадавхыг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл”-ийн хүрээнд "Сургагч багш бэлтгэх” сургалт амжилттай зохион байгуулагдсан юм. Тиймээс энэхүү сургалтыг 2019 онд үргэлжлүүлэн зохион байгуулах талаар Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн Хэлтсийн Олон нийтийн удирдлага, санхүүгийн салбар болон Бүс нутгийн хамтын ажиллагааны хэлтсийн захирал Юинг Киан болон Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн Санхүүгийн секторын мэргэжилтэн Сиунг Мин Лий нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай санал солилцов.

 

Азийн хөгжлийн банкны төлөөлөгчтэй уулзлаа 

Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн Хэлтсийн Олон нийтийн удирдлага, санхүүгийн салбар болон Бүс нутгийн хамтын ажиллагааны хэлтсийн захирал Юинг Киан нь Азийн Хөгжлийн Банкны 2018-2020 оны хөтөлбөрт Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран ажиллах талаар тусгасан байгааг илэрхийлэв.

 

Уулзалтад Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч Л.Амар, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах болон бусад албаны хүмүүс байлцав.

 

 

Шүүхийн гадаад харилцааны хэлтэс

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн гадаад харилцааны хэлтэс

 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 347  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031