Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-11-2017, 16:33   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа нийслэл дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд ажиллав

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа нийслэл дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд ажиллав 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа, Хэргийн хөдөлгөөний удирдлагын ерөнхий зохицуулагч Б.Сарантуяа нар 2017 оны 11дүгээрсарын 16-ны өдөр нийслэл дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцав. Ажлын хэсэгт Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ш.Одгэрэл, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг болон холбогдох ажилтнууд ажиллалаа. 

 

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Одхүү 61 хүний орон тоотой ажиллаж байгаа шүүхээ товч танилцуулж, ажлын байрны нөхцөл болон шүүн таслах ажиллагааг хэвийн явуулахад тулгамдаж буй асуудлуудын талаар тайлбар хийв. Эрүүгийн хэргийн ачааллаараа улсдаа тэргүүлдэг тус шүүхийн зориулалтын бус энэхүү байр зай талбайн хувьд давчуу, цагдан хорионы өрөө стандарт бус бөгөөд агааржуулалт муу зэргийг Тамгын газрын дарга онцолж дурьдсан юм. Уулзалтын үеэр Ерөнхий шүүгч Н.Одонтуул, М.Алдар, Б.Мөнхбаяр нар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн шүүхийн 23 шүүгчийн дунд 9 нарийн бичгийн дарга байгаа нь ачаалалд хүрэлцэхгүй байгаа тул орон тоог нэмж өгөх хүсэлтийг уламжиллаа. Мөн тэдний зүгээс яллагдагчийг баривчлах байранд хуяглан хүргэх асуудал болон эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын системийн доголдлын талаар байр сууриа илэрхийлцгээв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа, Хэргийн хөдөлгөөний удирдлагын ерөнхий зохицуулагч Б.Сарантуяа нар хэргийн хөдөлгөөний хяналт шинжилгээний мониторингийн талаар мэдээлэл хийж, дэлгэрэнгүй ярилцлаа. Ажлын хэсгийн зүгээс шүүхийн ил тод, нээлттэй байдалд анхаарал хандуулах, түүнд тулгамдаж буй асуудлыг мөн хөндөв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа нийслэл дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд ажиллав

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Чулуунжав 2017 оны 11 сарын байдлаар шүүн таслах ажлын дүн мэдээ болон шүүхийн үйлчилгээний өнөөгийн нөхцлийг танилцууллаа. Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, И.Ганбат, Ц.Оюунчимэг нартай хийсэн уулзалтанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа "Хэргийн хөдөлгөөний хяналт шалгалтын системд хийсэн мониторингийн дүнг зөвлөмж гэдэг талаас нь хүлээж авахыг хүсч байна. Асуудалд эерэг байр сууринаас хандвал хүрэх үр дүн төдий чинээ ойр. Нөгөө талаар тус мониторинг олон нийтийн хардлагаас сэргийлэх урьдчилсан арга хэмжээ юм” гэж тодотгов. Хэргийн хөдөлгөөний удирдлагын ерөнхий зохицуулагч Б.Сарантуяа "Хэргийн хөдөлгөөний хяналт шалгалтын мониторингийн талаар шүүгчид эмзэглэн хандахаас илүү бодит байдлын талаар "амьд” саналаа идэвхтэй нэмэрлэх хэрэгтэй. Тамгын газрын үйл ажиллагааны талаар статистик тооноос илүү шүүгчийн орон тоо хүрэлцээгүй, шүүх хуралдааны танхим хүрэлцдэггүй тулгамдсан асуудлаа онцлох нь чухал” гээд эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын системийн талаар шүүгчдийн саналыг сонсч, харилцан ярилцсанаар ажлын хэсгийн уулзалт өндөрлөлөө.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа нийслэл дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд ажиллав  

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 300  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031