Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-11-2017, 05:19   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Монгол Улсын шинжлэх ухааны салбар-Инновацийн бүтээгдэхүүн


-Монгол Улсын шинжлэх ухааны академи-2017 онд-


Шинжлэх ухааны ажилтны өдөр, Монголын орчин үеийн шинжлэх ухааны ууган байгууллага-Судар бичгийн хүрээлэнгийн 96 жил, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн 56 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын шинжлэх ухааны академи 2017 онд хийж бүтээсэн онцлох ажлуудаа тайлагнажээ.

Эдгээр ажлуудаас Шинжлэх ухааны академийн эрдэмтэн, судлаачдын судалгааны бүтээл, инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг цувралаар хүргэе. 

 

СУДАЛГААНЫ ЗАРИМ ТОМООХОН ҮР ДҮН БОЛОН ИННОВАЦИЙН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД


• Орчин үеийн шаардлага хангасан литийн ион батарейн иж бүрэн лабораторийг байгуулж, литийн ионы батарейн катодоор литийн кобальтат (LiCoO2), анодын материалаар литийн титанат (Li4­Ti5O12) нэгдлийг сонгон LIR2032, LIR2016 төрлийн зоосон батарей гарган авч манай оронд литийн ионы батарейн үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурийг тавьж байна.

• Улаанбаатар хотын ДЦС-4-ийн утааны шүүлтүүрийн нарийн ширхэгтэй үнснээс хүйтэн тэсвэрлэлт сайтай бетон гарган авах технологийн туршилтявуулж, үнсний нэмэлт бүхий бетон хавтан болон цилиндр хийцийг бүтээж, Монгол орны хүйтэн, эрс тэс уур амьсгал бүхий орчинд дахь шинж чанарын өөрчлөлтийг нарийвчлан судалж байна.

• Холимог идэшт үлэг гүрвэл орнитомимозаврын бүлэгт хамаарагдах нэгэн шинэ олдворт хийсэн ясны морфологи судалгааны дүнд Aepyornithomimus tugrikin­ensis Chinzorig et al., 2017 хэмээх шинэ төрөл, зүйг ангилан тогтоож, "Монголын Төгрөгийн ширээгийн дээд цэрдийн жодохт формациас олдсон анхны Орнитомимид үлэг гүрвэл” өгүүллийг "Nature”-ийн "Sci­entific Reports” сэтгүүлд хэвлүүлэв.

• Монгол орны цэвдгийн үргэлжилсэн болон тохиолдлын тархалттай бүсэд цэвдгийн гэсэлтийн улмаас үүссэн термокарст нууруудын хөдлөлзүйг анх удаа судалж, сүүлийн 45 жилд монгол орны цэвдэгийн үргэлжилсэн тархалттай бүс нутагт термокарст нуурын тоо, эзлэх талбай нэмэгдсэн, харин цэвдгийн тохиолдлын тархалттай бүс нутагт буурсан байгааг судлан тогтоож, гэсэж, устаж буй цэвдэг ихсэж байгаа нь гадаргын усны ууршилт, газрын доорх усны нэвчилтийн нөлөөллөөс хамаарч байгааг тогтоосон байна.

• Тэмээний төрөлд багтах өөр хоорондоо онцлог ялгаатай 7 зүйл тэмээний геномын секвенсийг харьцуулан судалж, митохондрийн геномыг үндэслэн тэдгээрийн түүхэн гарал үүсэл, хоорондын ялгаа, хэзээ хэрхэн тусдааз үйл болон салсан молекул цагийн хамаарлыг тогтоож, үр дүнг "Nature”-ийн "Sci­entific Reports” хэвлүүлэв.

• Шинээр унаган 6 зүйл нэмэгдсэн Монгол орны гуурст ургамлын аймаг дахь 19 овогт хамаарах 49 төрлийн 120 зүйл, 12 дэд зүйлийг багтаасан Монгол орны унаган ургамлын тархацын атлас (Atlas of the Endemic Vascular Plants of Mongolia)-ыгбүтээв.

• Дорно дахины уламжлалт утга зохиолын онолын сэтгэлгээний түүх, туршлагыг өнөө үеийнхэнд өвлүүлөх, заан сургах, танин мэдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой Дандины "Зохист аялгууны толь”-ийн гол нэр утгын тайлбарыг хэвлэн нийтлүүлж, олны хүртээл болгосон байна.

• "XVII зууны Монголын хотууд” төслийн хүрээнд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Халхын анхдугаар Богд, Өндөр Гэгээн Занабазарын 1654 онд анх шавыг нь тавьсан Рибогэжайганданшадублин буюу Төгсбаясгалант Номын их хүрээг малтан судлах үндэсний экспедицийг ажиллуулж, Сарьдагийн хийд нь Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон болох төдийгүй дэлхийн 10 орчим улстай харилцаж байсныг тогтоосон үр дүнд хүрсэн байна.

• УИХ-аас 2016 онд баталсан "Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын хэрэгжилтэд нөлөөлөх субьектив хүчин зүйлсийн нөлөөллийг а/оюуны соёлын, б/шашин зан үйлийн, в/ сэтгэл зүйн, г/ засаглалын харилцааны, д/ улс төрийн соёл, боловсролын гэж ангилан судалж, тус бүрээр нь шинэлэг санаа, дүгнэлтүүд дэвшүүлэн гаргасан байна.

• Монгол орны хүн амын дунд булчин хатангарших хажуугийн хатуурал өвчний тархалт, зарим нөлөөлөх хүчин зүйлс, өвчний явц, амьдрах хугацаа, эмнэлзүйн хэлбэрүүд, онцлогийг судлан, C9orf72, SOD1 болон FUS кандидат генийг илрүүлэх шинжилгээг Монгол хүнд анх удаа хийж, C9orf72 генийн мутаци тээгч 3, SOD1 генийн D90A хэсэгт хетерозигот мутаци тээгч 3 тохиолдлыг тус тус илрүүлээд байна.

• Монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг эмийн жор, түүхий эдийн фармакопейг боловсруулан батлуулж, ном, болгон хэвлүүлж нийтийн хүртээл болгосон байна.

• Дурангийн мэс заслын аргаар сүүний чиглэлийн альпин үүлдрийн ямааны стандарт шаардлага хангасан 600 ширхэг хөврөлийг гүн хөлдөөж хадгалан, 50 толгой тээгч эхэд хөврөл шилжүүлэн суулгаж төл хүлээж авсан байна. Түүнчлэн "Зэрлэг амьтдын гадна, дотно паразитын судалгаа”-аар аргаль, янгирын баасанд трематод, цестод, нематод, 5 төрлийн гельминт, Coccidia spp (32.5%) төрлийн эгэл биетний халдвар, тахийн баасанд 2 төрлийн төрлийн нематодын өндөг илрүүлж, эктопаразит илрүүлэх шинжилгээгээр Хустайн Байгалийн цогцолборт газарт нутагшиж буй 11 тахьд Dermacentor nuttalli зүйлийн бэлчээрийн хачиг, Bovicola spp төрлийн шар ширх, Цусны паразит илрүүлэх шинжилгээгээр дээрх 11 тахиас 3-д нь пироплазм төст биесийг илрүүлсэн байна.

• Буудайн шинээр бүтээгдсэн Дархан-144, Дархан 131, Арвин сортын элит үр үйлдвэрлэлийг 4 дахин нэмэгдүүлж 405 тонн элит үр үйлдвэрлэжээ. Шинэ сортуудгантайжилүүдэдтогтвортойургацөгч тариаланэрхлэгчдийн дунд хамгийн эрэлт хэрэгцээтэй сорт болсон бөгөөд 2014 онд эх орны сорт тариалангийн талбайн 5 орчим хувьд тариалагдаж байсан бол 2017 онд 40 орчим хувьд тариалагдаж гантай жилд нэгж талбайгаас улсын дундаж ургацаас 2.1 ц/га нэмүү ургац өгч, 1 га талбай бүрээс 155 мянган төгрөг, нийт улсын хэмжээнд 15.5 тэрбум төгрөгийн цэвэр орлого оруулаад байна.


Инновацийн бүтээгдэхүүнүүд: Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэн "Монгол Алтайн Барагшун” зөгийн балтай бүтээгдэхүүнээ шинэчлэн зөгийн балтай "Bioplus барагшун” нэрээр үйлдвэрт нэвтрүүлж, 7% болон 35%-ийн өтгөрүүлсэн "Bioplus барагшун” хэрэглэгчдэд нийлүүлж эхлээд байна. Барагшун нь кали, кальци, цахиур, хөнгөн цагаан, төмөр, натри, марганц зэрэг 30 орчим элемент, амин хүчил, олон төрлийн витамин, фермент, органик хүчил, давирхайлаг бодис, альбуминоид, флавоноид, гликозид агуулдаг тул бие махбодийн бодисын солилцоог зохицуулах мэдрэлийн системийн болон эд эсийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг идэвхижүүлж, элдэв үрэвслийг намдаах, зарим өвчин үүсгэгч бичил биетэнг устгах бактерийн эсрэг үйлчилгээтэй биологийн идэвхт байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм.


Одон орон, геофизикийн хүрээлэн барилгын талбайд газрын чичирхийлэл хайгуулын болон инженер-геологийн судалгааны ажил явуулах аргачлал, технологийн горим боловсруулж, шинэ үйлчилгээ бий болгов.

 

Философийн хүрээлэнгээс аялал жуулчлалын салбарын хөгжилд түлхэц үзүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох зорилгоор нийгмийн салбарын инновацийн бүтээгдэхүүн болох Монгол дахь буддын сүм хийд, туурийн газрын зургийг 1:2500000-ны масштаб, 1:2000000-ны масштаб бүхий 2 төрлөөр эрхлэн гаргав. Уг газрын зураг нь Монгол Улсад 1937 оноос өмнө үйл ажиллагаа явуулж байсан буддын сүм, хийд түүний туурь болон дахин сэргээгдсэн, одоо үйл ажиллагаа явуулж буй сүм хийдүүдийг монгол орны газрын зурагт нэг дор тэмдэглэн, тархац, байршлыг нь тогтоосноороо онцлог юм. Хэл зохиолын хүрээлэнгээс Орос-монгол дэлгэрэнгүй их толь”-ийн 4 дүгээр ботийг эрхлэн гаргав. Ингэснээр Оросын утга зохиолын хэлний хэвшин тогтсон үгийн сан, сүүлийн үед шинээр буй болсон үг хэллэг, нэр томьёог өргөн хамруулсан, нийт 70 гаруй мянган толгой үг бүхий цоо шинэ, орчуулгын толь бичиг нийтийн хүртээл болов.

 

Хими, химийн технологийн хүрээлэнгийн дэргэдэх "Уужим Булган” гарааны ХХК нь малын тэжээлийн хуматон бэлдмэл, шимт тэжээл, бохирын үнэр арилгагч бэлдмэлүүдийг үйлдвэрлэн, хэрэглэгчдэд нийлүүлэх ажлыг эхлүүлээд байна.


Түүнчлэн тус хүрээлэнгийн Технологийн инкубаторт хөрсний үржил шимийг сайжруулж, хөрсийг эрүүлжүүлэх, нөхөн сэргээхэд чухал нөлөө бүхий ашигтай бичил биетний "Ургац биобэлдмэл”, ургамлыг хортон шавжаас сэргийлэх, эрүүлжүүлэх зориулалттай, ургамлын өвчин тэсвэрлэх болон амьдрах чадварыг нэмэгдүүлдэг "Ургамал биобэлдмэл” зэрэг биобордооны инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр бий болгоод байна. 


 

Эх сурвалж: Өдрийн сонин 2017.11.24 №252 (5819)
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 215  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031