Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-11-2017, 05:55   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА


        Шүүхийн ерөнхий зөвлөл, Нээлттэй нийгэм форум хамтран "Шүүгчийн хараат бус байдал ба олон нийтийн хяналт” сэдэвт хэлэлцүүлгийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот өрөөнд зохион байгуулна.

        Хэлэлцүүлэгт Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, МУИС-н ХЗС-н багш, доктор О.Мөнхсайхан, МУИС-н Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор Б.Наранбаатар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсийн дарга Б.Одонгэрэл, Нээлттэй нийгэм форумын менежер П.Бадамрагчаа, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач Л.Галбаатар, сэтгэл зүйч С.Батболд нар оролцох юм.

        Уг хэлэлцүүлгээр шүүгчийн хараат бус байдал, шүүгчийн нэр хүнд, халдашгүй байдал, шүүгчид нөлөөлөх хэлбэр, олон нийтийн хяналт ба шүүмж, шүүгч шударга шүүмжлэлээс ангид байх уу, хэвлэн нийтлэх эрх ба шүүгчийн хараат бус байдал зэрэг онол практикийн асуудлаар хэлэлцэх болно.

Сонирхсон хуульч, судлаачид та бүхэн хүрэлцэн ирж оролцоно уу !

 

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨР

Цаг

Үйл ажиллагаа

09:00-09:30

Хэлэлцүүлэгт оролцогчдыг бүртгэх

09:30-09:40

Хэлэлцүүлгийн нээлт:

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж

09:40-10:00

Илтгэл: "Шүүхийн хараат бус байдлыг хангахад тулгарч буй сорил” Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн, шүүгч М.Батсуурь

10:00-10:20

Илтгэл: "Шүүхийн хараат бус байдал ба олон нийтийн шалгалга” МУИС-ийн ХЗС-ийн   багш, доктор О.Мөнхсайхан

10:20-10:35

Илтгэл: "Шүүгчид нөлөөлөх хэлбэр, нөлөөллийн мэдүүлэг” Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсийн дарга Б.Одонгэрэл

10:35-10:50

Завсарлага

10:50-11:20

Илтгэл: "Нийгэм дэх дуулиант хэргийн мэдээллээс шүүгч хараат бус байх нь” Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач Л.Галбаатар, Сэтгэл зүйч С.Батболд

11:20-11:35

Илтгэл: "Хэвлэн нийтлэх эрх ба шүүгчийн хараат бус байдал” МУИС-ын Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор Б.Наранбаатар

11:35-11:50

Илтгэл: "Олон нийтийн хяналт буюу Шүүхийн хөндлөнгийн мониторинг”

Нээлттэй нийгэм форумын менежер П.Бадамрагчаа

11:50-12:30

НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

12:30-12:40

Хэлэлцүүлгийн хаалт:

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан

12.40-13.40

ӨДРИЙН ХООЛ

 

 

ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ

ХАМГААЛАХ ХЭЛТЭС


Нийтэлсэн munkhbayar   Үзсэн: 553  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031