Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-11-2017, 11:29   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАН БЭЛТГЭХ СУРГАЛТ”-Д ХАМРАГДАЖ, АМЖИЛТТАЙ ТӨГССӨН СУРАЛЦАГЧДАД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА


       Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2014 онд баталсан "Шүүхийн хүний нөөцийн чадавхийг хөгжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд шүүхийн захиргааны ажилтны хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, мэргэшсэн захиргааны ажилтан бэлтгэх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран хоёр дахь удаа зохион байгуулж буй "Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт” 2017 оны 10 дугаар сарын 02-ноос 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд танхимын болон дадлага ажлын хослосон хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтад эрх зүйч мэргэжлээр хууль зүйн их, дээд сургууль төгссөн,шүүхийн захиргааны байгууллагад ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй 40 эрх зүйчид хамрагдлаа.


      Энэхүү сургалт нь шүүхийн захиргааны ажилтны хүний нөөцийг бэлтгэж, шүүн таслах ажиллагаанд туслах чиг үүргийг хэрэгжүүлэх суурь мэдлэг, чадвар, хандлагад суралцсан мэргэшсэн ажилтан бэлтгэх ач холбогдолтой юм.

      Танхимын сургалт 2017 оны 10 дугаар сарын 02-ноос 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрүүдэд хоёр долоо хоногийн турш шүүх эрх мэдэл, шүүхийн захиргаа, шүүхийн тамгын газар, шүүхийн захиргааны ажилтны харилцаа, хандлага, ёс зүй, хэргийн хөдөлгөөний удирдлага, стандарт, эрүү, иргэн, захиргааны бүртгэл, хяналтын нэгдсэн систем зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан ба хичээлийг шүүгч нар, шүүхэд олон жил ажилласан шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтнууд, сургагч багш нар, эрдэмтэн, судлаачид заалаа.

Дадлага ажил 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хугацаанд дөрвөн долоо хоногийн турш Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх болон дүүргүүдийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхэд хийгдсэн бөгөөд дадлага ажлыг шүүгч нар, шүүхэд олон жил ажилласан шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтнууд удирдаж, өөрсдийн мэдлэг, чадвараасаа харамгүй хуваалцаж, сургаж дадлагажууллаа.

       Ийнхүү зургаан долоо хоногийн турш үргэлжилсэн танхимын сургалт болон дадлага ажлын дараа суралцагчид мэдлэгийн (тест), ур чадварын (хэргийн хөдөлгөөний удирдлагын програм, эрх зүйн актын төсөл боловсруулах, түргэн бичлэг), бие даалтын ажил (дадлагын явц, дадлагын тайлан, түүний хамгаалалт) гэсэн 3 үндсэн чиглэлээр шалгалт өгч, бүлэг тус бүрээр 70 түүнээс дээш оноо авсан 28 суралцагч шалгалтад тэнцэж, гэрчилгээ авах эрхтэй болсон юм.

 

        Амжилттай төгссөн суралцагчдад гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байранд болсон бөгөөд энэхүү арга хэмжээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нар оролцож, суралцагчдад гэрчилгээ, тодорхойлолт гардуулж, амжилт хүслээ.

 


 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


 

Нийтэлсэн munkhbayar   Үзсэн: 641  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031