Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-12-2017, 08:40   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүдийн сургалт амжилттай болж өндөрлөлөө

        Шүүхийн ерөнхий зөвлөл, Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран Шүүхийн зохион байгуулалт хариуцсан  мэргэжилтнүүдийн сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 29-ний өдөр хүртэлх хугацаанд 3 хоногийн турш  зохион байгууллаа. Сургалтын зорилго нь Шүүхийн  зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, хэлтсийн дарга, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг  дээшлүүлж, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа, шүүн таслах ажиллагааг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэхэд  шаардлагатай, мэдлэг чадварыг олгох харилцан туршлага судлахад чиглэсэн болно.
 

       Сургалтад давж заалдах шатны болон анхан шатны шүүхийн 40 зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, дүүргийн шүүхүүдийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга болон зохион байгуулалтын хэлтсийн дарга, шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн зэрэг нийт 45 хүн хамрагдсан бөгөөд сургалтын эхний 2 өдөр "Шүүхийн сургалтын Баяндөхөм төв”-д танхимын сургалтад хамрагдсан юм.      

     

    Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Нээлттэй нийгэм форум ТББ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа нар нээж, сургалтын эхний өдөр Удирдлагын академийн Төрийн удирдлагын багш Н.Болд "Төрийн захиргааны удирдлага, захиргааны шинэтгэлийн хандлага”, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг "Шүүхийн захиргааны удирдлага”, Хаан банкны хүний нөөц хариуцсан захирал Ш.Ганбямба "Байгууллагын хөгжил (амжилт)-д хүний гүйцэтгэх үүрэг”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн референт С.Алтанхуяг "Шүүхийн хүний нөөцийн бодлого”, "Шүүхийн захиргааны ажилтны сургалт, мэргэшил, ур чадварын түвшин”, референт Б.Уранзаяа "Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцаа хандлага” зэрэг сэдвүүдээр тус тус хичээл зааж, сургалтын удирдан явуулсан юм.                                           

         Сургалтын 2 дахь өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ш.Одгэрэл болон бусад референтууд "Хэргийн хөдөлгөөний удирдлага”, "Хэргийн хөдөлгөөний удирдлагын нэгдсэн систем”-ийн талаар тодорхой мэдээлэл өгч, хэргийн хөдөлгөөний удирдлагын талаар санал солилцож, туршлага хуваалцлаа. Мөн өдөр Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг "Шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам, Эвлэрүүлэн зуучлагч болон шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний ажлын уялдаа, эвлэрүүлэн зуучлагчийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нь”, Эн Пи Си Энд Мандал ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Энхжаргал "Үр дүнтэй хамтран ажиллах”, Хэвлэлийн хүрээлэнгийн сургалтын албаны дарга Ц.Тамир "Шүүхийн нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах” сэдвээр тус тус хичээл заалаа.

        Сургалтын сүүлийн өдөр сургалтад оролцогчид Захиргааны шүүхийн нэгдсэн байранд зочилж, шүүх хуралдааны "Green hall” жишиг танхим болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн үйлчилгээний төвтэй танилцсан бөгөөд түүний дараагаар Нээлттэй нийгэм форумаас "Шүүхийн ажиглалтын дүн мэдээ”-г танилцуулж, "Бүх нийтийн эрх зүйн боловсролын хөтөлбөр- шүүхийн гүйцэтгэх үүрэг” сэдвээр мэдээлэл өгсөн юм.

 

         Мөн өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны нэгжийн дарга нартай "Шүүхийн үйлчилгээний шинэчлэл, тулгамдаж буй асуудал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тус хэлэлцүүлэгт Шүүхийн захиргааны удирдлагын газар, Шүүхийн хүний нөөцийн газрын дарга нар, дүүргийн шүүхийн тамгын газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, Үйлчилгээний хэлтсийн дарга, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн нар панелистаар оролцлоо. Хэлэлцүүлгийн панелистууд шүүхийн үйлчилгээний шинэчлэлийн талаар ярилцаж, санал бодлоо илэрхийллээ. Хэлэлцүүлгийн үеэр зөвхөн шүүхийн үйлчилгээнээс гадна зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүд шүүхийн тамгын газарт тулгардаг асуудлуудыг хөндөн ярилцаж, шийдвэр гаргах шийдлийг олж, тодорхой шийдвэр гаргаж өгөхийг хүсч байлаа.

      Ийнхүү Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Хамтран ажиллаж, сургалтыг санхүүжүүлсэн тус ТББ-д талархлаа илэрхийлж байна.

 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


Нийтэлсэн munkhbayar   Үзсэн: 431  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031