Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-12-2017, 09:31   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхэд баярлалаа...


"Шүүхэд очоод тайвширсан”


Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр үйлчлүүлсэн иргэн сэтгэгдлээ ирүүллээ. Тэрбээр "Намайг Д.Дашдулам гэдэг. Би 57 настай. 1997 оноос хойш Нийслэлийн тээврийн газарт 31 жил 5 сар ажилласан.

 

2017 оны долдугаар сард анхаарал болгоомжгүйгээсээ болж зам тээврийн зөрчил гарган Эрүүгийн хэрэг үүсгэгдэн анх удаа цагдаа, шүүхийн байгууллагаар явлаа.

 

Энэ хугацаанд маш их сэтгэлийн шаналал амссан. Ачаалал ихтэйгээс болж цагдаагийн байгууллага хэргийг удаан шалгадаг юм байна. Цагдаагийн байгууллагад нэлээд удаан шалгагдсан. Надад холбогдох хэрэг прокурорын хяналтаас шүүхэд шилжихэд маш их айж байлаа. Гэхдээ шүүхэд хэрэг бүртгэх явцаас эхлээд би тайвширсан. Шүүхийнхэн надтай хэрэгтэн биш, энгийн хүн гэдэг утгаар харьцаж байсан учраас тайвширч, сэтгэлийн дарамт бага боловч нимгэрсэн. Шүүгчийн туслахууд 6, 7-уулаа нэг өрөөнд суудаг юм билээ. Тэр хүмүүс намайг гэмт хэрэгтэн гэдэг үүднээс биш үйлчлүүлэгч гэж харьцаж байсан. Тиймээс шүүхэд хэрэг шилжиж ирсэн эхний өдрөөс "Миний асуудлыг шудрага, үнэн зөв шийдэж өгөх хүмүүс ажилладаг юм байна” гэсэн бодол төрсөн учраас айх маань багассан.

 

Шүүгч шүүх хуралдаанд яллагч тал өмгөөлөгч талыг мэтгэлцэх зарчмаар ижил тэгш хангаж, нарийн мэдрэмжтэй асуулт тавьж байгааг хараад шүүгч хүний талаар өмнө бодож байсан миний бодол өөрчлөгдсөн. Шүүгч хуулийн дагуу асуудлыг шударга шийднэ гэсэн итгэл төрсөн хэрэг.

 

Шүүх надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 6 сар хорих ял оноож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар уг 6 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлж шийдвэрлэсэн. Би зохих шийтгэлээ хүртсэндээ харамсахгүй байгаа. Миний буруу байсан. Хохирогчоос дахин уучлал гуйя.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгч, ажилтнуудад ажлын өндөр амжилт хүсье” гэжээ.

 

 

З.БАЯРЖАРГАЛ

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 163  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031