Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-12-2017, 10:36   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ


      Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн "Эрх зүйн боловсрол академи”-тай хамтран Монгол Улсын Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан хуульчийн үргэлжилсэн багц цаг олгох сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тушаалаар батлагдсан хөтөлбөрийн дагуу хоёр ээлжээр зохион байгуулж байна. Сургалтад захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 90 шүүгч оролцож, захиргааны материаллаг болон процессын эрх зүйн хүрээнд хууль хэрэглээний мэдлэг, чадвараа дээшлүүлэх юм.

      Сургалтын нэгдүгээр ээлжийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд Шүүхийн сургалтын Баяндөхөм төвд зохион байгууллаа.

      Энэ жилийн сургалтын зорилго нь захиргааны материаллаг болон процессын эрх зүйн хүрээнд хууль тогтоомжийн хэрэглээний талаарх мэдлэг, чадварыг дээшлүүлж, хуулийг нэг мөр ойлгон хэрэглэх практик мэдлэг, тодорхой төрлийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудлуудын талаарх мэдлэгийг олгох, нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.

     Сургалтыг Удирдлагын академийн багш, доктор Д.Сүнжид, Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ нар "Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа”, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч "Захиргааны гэрээний маргааны онцлог”, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, МУИС-ийн ХЗС-ийн багш Т.Мөнх-Эрдэнэ нар "Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хангах, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах”, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа "Улсын бүртгэлийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа",  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал нар "Захиргааны хэрэг хянан шийдвэрлах ажиллагаанд мэтгэлцэх зарчим болон шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх”, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал нар "Захиргааны хэргийн шүүхээр Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвүүдээр удирдан явуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.        


     Хоёрдугаар ээлжийн сургалт 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 08-ны өдрүүдэд шүүхийн сургалтын Баяндөхөмд төвд үргэлжилнэ.


 


Нийтэлсэн munkhbayar   Үзсэн: 1 328  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031