Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-12-2017, 11:35   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

"Эдийн засгийн гэмт хэрэг ба Монгол Улсын эрх зүйн зохицуулалт" сургалтын гарын авлага

          Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн хөгжлийн банктай хамтран "Шүүхийн сургалтын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 3 ээлжээр зохион байгуулсан "Эдийн засгийн гэмт хэрэг ба Монгол улсын эрх зүйн зохицуулалт” сэдэвт сургалтад эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 179 шүүгч оролцож, амжилттай өндөрлөсөн билээ. 
Тус сургалтын гарын авлагын цахим хувилбарыг хүргэж байна. 
Та бүхэн энд дарж татаж авна уу. 
 
         Монгол Улсын шүүгчдийн эдийн засгийн гэмт хэргийн чиглэлийн онол, практикийн мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан гарын авлагыг боловсруулсан сургагч багш нар, мөн төслийг хамтран хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч Азийн хөгжлийн хөгжлийн банк болон зөвлөхүүдэд талархлаа илэрхийлж байна. 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн
Нийтэлсэн munkhbayar   Үзсэн: 254  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031