Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-12-2017, 08:24   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Эмгэнэл

 

 

Увс аймаг дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч асан Баасангийн Лхамхүү 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өвчний улмаас таалал төгслөө.


Б.Лхамхүү нь 1952 онд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн. Тэрээр 1975-1985 онд Улсын Прокурорын газарт мөрдөн байцаагч, прокурор, 1986-1995 онд Увс аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газарт Худалдаа бэлтгэл ангийн дарга, захирал, 1995-2012 онд хүртэл Увс аймагт Сум дундын шүүхийн шүүгч, Аймгийн шүүхийн шүүгч, Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байлаа.


Б.Лхамхүү нь Монгол Улсад шүүх эрх мэдлийг тогтоон бэхжүүлэх, шүүхийн хараат бус байдлыг бүрдүүлэх, шүүхийн менежментийг боловсронгуй болгох, орон нутаг дахь анхан шатны шүүхийг илүү нээлттэй, хүртээмжтэй ажиллахад хамт олноо манлайлдаг байлаа. Увс аймаг дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллахдаа орон нутагтаа улсын хэмжээний хоёр удаагийн онол, практикийн бага хурлыг амжилттай удирдан зохион байгуулсан бөгөөд залгамж халаа, залуу шүүгчдийг бэлтгэхэд өндөр хувь нэмэр оруулжээ.


Түүний шүүх эрх мэдлийн хөгжилд оруулсан хөдөлмөр, зүтгэлийг үнэлэн Монгол Улсын төрийн дээд шагнал "Алтангадас одон”, Ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ойн медалиуд, Шүүхийн тэргүүний ажилтан болон бусад одон медалиар шагнажээ.


Б.Лхамхүү нь манлайлан удирдагч, сурган хүмүүжүүлэгч, бидний хайртай дотны зөвлөгч, эрхэм нөхөр байлаа.


Талийгаачийн төлөв даруу, шударга, зарчимч, хөдөлмөрч зан чанар, шүүгчийн өндөр ур чадвар, шүүх эрх мэдлийг хөгжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмэр бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.


 

Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

Увс аймаг дахь Шүүхийн тамгын газар

 

 

2017.12.04


 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 497  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031