Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-12-2017, 08:39   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Монголын нотариатчдын танхимтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Монголын нотариатчдын танхимтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 

 

Шүүхийн ерөнхий зөвлөл Монголын нотариатчдын танхимтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

 

Санамж бичгийн хүрээнд нотариатчдын хууль хэрэглээний чадамжийг дээшлүүлэх, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, иргэний хууль тогтоомжийн хэм хэмжээний уялдаа холбоо, харилцан хамаарал, утга агуулгын талаарх нэгдмэл ойлголтыг бий болгоход талууд хамтран ажиллах юм.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан эд хөрөнгө, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд төрийн нэрийн өмнөөс гэрчийн үүрэг гүйцэтгэн оролцдог нотариатчдад хууль хэрэглээний хувьд тулгамдаж байгаа асуудлаар шүүгчидтэй хамтран хэлэлцүүлэг зохион байгуулах боломжтой талаар санамж бичиг байгуулах үеэр дурьдлаа. Мөн өв залгамжлал, олон улсын өв залгамжлалын маргаанд хуулийн хэрэглээг нэг мөр болгох, энэхүү маргаантай холбоотой шүүхийн практикийг судлах, шүүхийн ачааллыг бууруулахад хоёр тал хамтран ажиллах боломжтой талаар онцлов.

Монголын нотариатчдын танхимтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгч Р.Онончимэг "Хүмүүсийн энх цагийн хүсэл зоригийг нотариатчид гэрчилж, шийдвэр гаргадаг. Харин эвдэрсэн үед нь шүүх маргааныг шийддэг. Тиймээс шүүх, нотариатчдын байгууллага хамтран ажиллах нь чухал” гээд хоёр тал харилцан мэдээлэл солилцож, сургалт хэлэлцүүлэг зохион байгуулж байх талаар тохиролцлоо.

Монголын нотариатчдын танхимтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Хамтын ажиллагааны санамж бичигт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгч Р.Онончимэг нар гарын үсэг зурлаа. Мөн Шүүхийн Захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, Монголын Нотариатчдын Танхимын удирдах зөвлөлийн гишүүн Ц.Наранбат, Ч.Эрдэнэбаяр, Мэдээлэл судалгааны төвийн гишүүн Н.Туяа нар санамж бичиг байгуулах ёслолд оролцсон юм.

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 


 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 409  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031