Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-12-2017, 08:46   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Архивчдыг шагналаа


 

Орчин цагийн Архивын алба үүсч байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, "Архивчдын өдөр”-ийг тохиолдуулан шүүхийн архивын бодлого, чиг үүргийг хэрэгжүүлэх үйлсэд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа архивчдыг шагналаа. Тодруулбал, Шүүхийн төрөлжсөн архивын судлаач-архивч А.Булгантамир, Э.Ариунжаргал, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч Л.Төмөрбарс, Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч Б.Тунгалаг, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч О.Сувдмаа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн архив, бичиг хэргийн эрхлэгч Р.Мөнгөнтуул нарыг Архивын ерөнхий газрын "Хүндэт өргөмжлөл”-өөр шагнасан юм.


Нийт архивчдадаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.


 

 

ШҮҮХИЙН ТӨРӨЛЖСӨН АРХИВ


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 616  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031