Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-12-2017, 09:39   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Захиргааны эрх зүйн 2017 сургалт амжилттай өндөрлөлөө

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн "Эрх зүйн боловсрол академи”-тай хамтран Монгол Улсын Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан хуульчийн үргэлжилсэн багц цаг олгох "Захиргааны эрх зүй-2017” сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тушаалаар батлагдсан хөтөлбөрийн дагуу хоёр ээлжээр амжилттай зохион байгууллаа. Сургалтад захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 85 шүүгч оролцож, захиргааны материаллаг болон процессын эрх зүйн хүрээнд хууль хэрэглээний мэдлэг чадвараа дээшлүүлэв.


 

Сургалтыг хоёр ээлжээр зохион байгуулсан бөгөөд нэгдүгээр ээлжийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд, хоёрдугаар ээлжийг 12 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд тус тус Шүүхийн сургалтын Баяндөхөм төвд зохион байгууллаа.

Захиргааны эрх зүйн сургалт нь захиргааны материаллаг болон процессын эрх зүйн хүрээнд хууль тогтоомжийн хэрэглээний талаарх мэдлэг, чадварыг дээшлүүлж, хуулийг нэг мөр ойлгон хэрэглэх практик мэдлэг, тодорхой төрлийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудлуудын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэв.


 

Сургалтыг Удирдлагын академийн багш, доктор Д.Сүнжид,Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ нар "Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа”,Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч "Захиргааны гэрээний маргааны онцлог”, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь,МУИС-ийн ХЗС-ийн багшТ.Мөнх-Эрдэнэнар "Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хангах, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах”, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа "Улсын бүртгэлийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа”,Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал нар "Захиргааны хэрэг хянан шийдвэрлах ажиллагаанд мэтгэлцэх зарчим болон шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь”, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчГ.Мөнхтулга,Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал нар "Захиргааны хэргийн шүүхээр Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвүүдээртус тус удирдан явуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сургалтыг захиргааны эрх зүйн чиглэлээр мэргэшсэн эдгээр сургагч шүүгч багш, эрдэмтэн, Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан шүүгч, судлаачид удирдан явуулсан нь сургалтын үр дүн, ач холбогдлыг дээшлүүлэхэд өндөр ач холбогдолтой байв.


 

 

Ийнхүү 2017 оны захиргааны хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан хууль хэрэглээний мэдлэг, чадвар олгох ээлжит сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим,ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн "Эрх зүйн боловсрол академи”-тай хамтран амжилттай зохион байгууллаа. Хамтран ажиллаж, сургалтыг санхүүжүүлсэн ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн "Эрх зүйн боловсрол академи”-д талархлаа илэрхийлж байна.

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


Нийтэлсэн shez   Үзсэн: 798  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031