Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-12-2017, 13:28   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Зөрчлийн хэргийг буцаав


 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх иргэн А.Эрдэнэбилэг, Ш.Энхжин, Ж.Амгалан нарын гомдлыг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцээд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 497 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгожээ.

Уг зөрчлийн хэргийг Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн шалгуулах, шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнээд эдгээр иргэдэд холбогдох захиргааны зөрчлийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасан байна.

 

 

 

 

ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС

БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ХЭЛТЭС


Нийтэлсэн munkhbayar   Үзсэн: 1 097  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031