Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-12-2017, 08:45   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлэв


    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирэх онд шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон иргэдэд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, гар утсанд нь зурвас илгээлээ. 2018 онд шүүх хуралдаанд оролцох 16214 иргэдийн төлөөлөгчийн нэрийн нэгдсэн жагсаалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 87 дугаар тогтоолоор баталсан юм.

    Монгол Улсын Үндсэн хуульд "Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна” гэж заасан. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан шаардлага хангасан иргэн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо шүүхийн байранд хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, нотлох баримт шинжлэхэд оролцох, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, шинжээчид асуулт тавих, нэмэлт нотлох баримт цуглуулах талаар хүсэлт гаргах, хэргийн үйл баримт, захиргааны үйл ажиллагаа үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргах эрхтэй. Мөн өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой асуудлыг задруулахгүй байх, шүүх хуралдааны дэгийг сахин биелүүлэх үүрэг хүлээдэг.

     Хэргийн үйл баримт, захиргааны үйл ажиллагаа үндэслэлтэй эсэх талаар гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх хуралдаанд уншиж сонсгоно.

 

Шүүхийн захиргааны удирдлагын газар

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 398  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031