Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-12-2017, 04:50   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн сургалтын шилдэг сургагч багш нарыг шалгарууллаа


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2017 онд 41 төрлийн 88 удаагийн сургалтыг зохион байгуулсан. Эдгээр сургалтуудад давхардсан тоогоор нийт 2832 шүүгч, шүүхийн захиргааны ажилтан оролцжээ. Дээрх сургалтуудыг зохион байгуулахад сургалтын гарын авлагыг боловсруулж, сургагч багшаар оролцож, сургалтад оролцогчдоос өндөр үнэлгээ авсан сургагч багш нарыг шалгарууллаа. Ингэхдээ сургагч багшаар оролцсон сургалтын тоо, хугацаа, сургалтын үнэлгээнд үндэслэсэн юм. 

Шүүхийн сургалтын шилдэг сургагч багш нарыг шалгарууллаа

Шүүгчийн хууль хэрэглээний болон мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах, сургалтыг удирдан явуулахад идэвхи санаачлага, өндөр үнэлгээтэй оролцсон шүүгчийн сургалтын шилдэг сургагч багшаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул шалгарав. Шагналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан гардуулж, амжилт хүссэн юм.


Харин Шүүхийн захиргааны ажилтны шилдэг сургагч багшаар Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэл судлаач Ш.Батболд шалгарлаа. Тэрбээр шүүхийн захиргааны ажилтны ур чадвар, харилцаа хандлагыг сайжруулах сургалтад идэвхи санаачлагатай, өндөр үнэлгээтэй оролцсон юм.

Шүүхийн сургалтын шилдэг сургагч багш нарыг шалгарууллаа 

Шүүгч Н.Одонтуул нь "Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын албан хаагчдыг чадавхижуулах” төслийн сургагч багшаар бэлтгэгдэж, гарын авлага боловсруулж, тус чиглэлээр иргэний хэргийн болон эрүүгийн хэргийн шүүхийн нийт 60 гаруй шүүгчдэд зориулсан сургалтад сургагч багшаар оролцсон. Мөн Эдийн засгийн гэмт хэргийн чиглэлээр шүүхийн сургалтын чадавхыг бэхжүүлэх төслийн сургагч багшаар бэлтгэгдэж, гарын авлагыг боловсруулж, эрүүгийн хэргийн бүх шатны шүүхийн 200 гаруй шүүгчдэд зориулсан сургалтад хичээл заасан. Тэрбээр Улсын Их Хурлаас эрүүгийн хууль тогтоомжийг шинэчлэн баталсантай холбоотойгоор хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгуулахад шинэ хуулийн талаар шүүгчдэд мэдээлэл өгч, сургагч багшаар оролцсон юм. Түүнчлэн шүүгчийн сургалтаас гадна шүүхийн мэргэшсэн сэтгүүлчдийн сургалт, шүүхийн тамгын газрын дарга нарын сургалтуудад хичээл заасан билээ.


Сэтгэл судлаач Ш.Батболд нь 2017 онд Дархан-Уул, Орхон, Хэнтий, Хөвсгөл, Өмнөговь, Дундговь зэрэг аймаг, нийслэлийн дүүргийн анхан болон давж заалдах шатны 80 гаруй шүүгчдэд "Хуульч мэргэжлийн сэтгэл зүйн онцлог” сэдвээр, бүх шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч нарт "Гэр бүлийн сэтгэл зүй” сэдвээр, бүх шатны шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтнуудад "Стрессийг даван туулах арга зам” сэдвээр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүхийн захиргааны ажилтнууд, Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн захиргааны ажилтнууд, Говь-Алтай, Баянхонгор, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Дундговь аймгийн шүүхийн тамгын газрын нийт 200 гаруй шүүхийн захиргааны ажилтнуудад "Үйлчилгээний байгууллагын онцлог, харилцаа хандлага” зэрэг сэдвээр хичээлийг зааж, сургагч багшаар оролцсон байна.

 

Шилдгээр шалгарсан Н.Одонтуул шүүгч, Ш.Батболд судлаач нарт цаашдын судалгаа, сургалтын үйл хэрэгт нь өндөр амжилт хүсье.



ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 079  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031