Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-01-2018, 07:44   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаар ажиллах өргөдөл бүртгэх тухай

 

Багануур дүүргийн  шүүхийн тамгын газрын эвлэрүүлэн зуучлагчийн сул 1 орон тоонд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан, уг ажлын байранд ажиллах хүсэлтэй эвлэрүүлэн зуучлагчид дараах материалыг бүрдүүлнэ


1. Улаанбаатар хотод- Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны № 202 -т өрөөнд 2018 оны 1 дүгээр сарын 03-наас 1 дүгээр сарын  15-ны өдрийн дотор референт Р.Ичинхорлоод авчирч өгнө үү.

Холбоо барих утас: 70007028, 99900498

Мөн Багануур дүүргийн  шүүхийн тамгын газрын байрны № 103  тоот өрөө Шүүхийн тамгын газрын дарга Б.Эрдэнэбаяртай холбогдож мэдээлэл авч болно.

Жич: /Өргөдөл өгөх хүн Багануур дүүрэгт амьдардаг байх шаардлагатай/

Холбоо барих утас № 70212044, 99064964

 

Бүрдүүлэх материал:


1. Өргөдөл

2. Төрийн албан хаагчийн анкет

3. Иргэний үнэмлэхний хуулбар

4. Их, Дээд сургууль төгссөн дипломын хуулбар

5. Эвлэрүүлэн зуучлагчийн эрхийн гэрчилгээний хуулбар

6. 3x4 зураг 3 ширхэг

  

 ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 489  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031